Нийгэм мэдээ

Мьянмар, Лаос, БНХАУ руу хууртагдаж гарсан 21 эмэгтэйг буцааж авчирлаа

Сүүлийн үед цахим орчинд Зүүн Өмнөд Азийн орнуудад “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” гэх хуурамч зар нийтлэгдэж байна.

Дээрх зар мэдээлэлд манай улсын иргэд итгэн Тайланд, Мьянмар, Камбож, Лаос зэрэг орнуудын хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, цахим луйврын чөлөөт бүс хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин”-ийн бүсэд зорчиж зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хараа хяналтад орж, гэмт хэрэгт өртөж хохирох тохиолдол нэмэгдэж байна.

Гэмт этгээдүүд нь хохирогчдын бичиг баримтуудыг хураан авч, тэдний зорчих эрхийг нь хязгаарлан хорьж, өрийн дарамтад оруулан хүч хэрэглэн айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор эрх ашгийг нь зөрчиж, хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгож байна.

Хохирогчид нь бусдын хүчинд автан тус бүс нутагт шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа үйлдэл нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас өөрийн улсын хохирогч иргэдийг эх оронд нь аюулгүй буцаан ирүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яамны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, Хүйсийн тэгш эрх төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж энэ оны эхний 5 сарын байдлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 1, Мьянмарын Холбооны улсаас 13, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсаас 7 иргэнийг тус тус Монгол Улсад буцаан ирүүлэх ажлыг зохион байгуулсан.

Та бүхэн олон нийтийн цахим сүлжээ болон танил, ойр дотны хүмүүсээс тавьсан “Гадаад улсад өндөр цалинтай ажлын байранд зуучлах” саналаас татгалзаж энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны 51-262425 дугаарын утсанд мэдэгдэж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 11:18

Сайн ажил хийжээ. Дох зэрэг өвчиний шинжилгээнд �##�бадан хамруулаарай үндэсний аюулгүй байд�##� шүү

зочинзочин
зочинзочин
2023-05-30 12:43

Амь насыг нь хамга�##�ж байна гэсэн үг. Бусахд улс орнуудаас бас иргэдээ авчирэх боломжийг судлах хэрэгтэй. Манай хүүхнүүд будаа шиг тарсан байгаа. Амжилт хүсье.

Naran
Naran
2023-05-30 14:24

Shunal bolon amar argaar mønge olox gesen vmnyydiig ulsiin zardalaar abch irex albagvi biz de

Зочин
Зочин
2023-05-30 20:08

mongol avgai huuhnuud bie eeree amarhana bayajaad saihan amidrana gej zuudleed tam ruu ch hamaagui uursduu guigeed ochdog.

Төлөөс
Төлөөс
2023-05-31 08:02

Заваан бузаруудыг тэнд орхиоч хэнд хэрэгтэй юм

Зочин
Зочин
2023-06-02 03:49

Ха ха өөрсдөө сайн дураараа бие үнэлэх гэж гарчхаад бүтэхгүй болохоороо хүний наймаа энэ тэр гэдэг нь худлаа биш...

Зочин
Зочин
2023-06-02 12:54

Mongol ulsiin maani. Irged emegteizuudiin eruul mend ami nas ayulgui baidald anhaaran ajillasan ta nart bayrlaj bna

Зочин
Зочин
2023-06-03 21:49

Зсс Ямар юмных хуурагдаж гардаг юм ,дурандаа л явцгаадаг шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button