НИЙГЭМ

Г.Нармандах: 50 кг-ын шуудайтай хайргаас 20-30 ширхгийг зүүж бэхэлдэг

Өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийлдэг гулгуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтсэн хэрэг гарсан талаар бид өмнөх удаад мэдээлсэн. Тэгвэл Сүхбаатарын талбайд тус тоглоомыг ажиллуулдаг Г.Нармандахтай хийлдэг гулсуур тоглоомын талаар ярилцлаа. 

Тэрээр хүүхдийн тоглоомыг ажиллуулж эхлээд арав гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа хүүхдийн Вагон, морин тойруулга мөн хийдэг гулсууран тоглоом зэргийг ажиллуулж байжээ. Биднийг очиход тэрбээр тус тоглоомыг усаар цэвэрлэж байсан юм. 

- Энэ тоглоомыг аль улсад үйлдвэрлэсэн бэ. Хэдэн төгрөгийн өртөгтэйгөөр монголд ирдэг вэ? 

- БНХАУ-аас авчирсан бөгөөд дунджаар 13 сая төгрөгийн үнэтэйгээр бидэнд ирдэг юм. 

- Хийлдэг гулсуур тоглоомд нэг удаа суухад хэдийг төлөх вэ. Хэдээс хэдэн насны хүүхэд тоглох боломжтой вэ? 

- 5-12 насны хүүхэд тоглох боломжтой бөгөөд нэг удаа тоглоход 5000 төгрөг төлөх юм. Ингэхдээ цаг харгалзахгүйгээр тоглож болно.  

- Хэдэн хүүхэд нэг удаадаа тоглох боломжтой вэ?

Хэмжээнээсээ хамаараад нэг удаагийн тоглох хүүхдийн өөр өөр байна. Жишээлбэл, 8х5 харьцаатай тоглоомд хамгийн ихдээ 15 хүүхэд нэг удаадаа тоглох зориулалттай. Гэтэл манайхан баяр гуч дөчөөрөө гараад тоглочихдог. Ингэснээр тус тоглоом хагарах эрсдэл гарах юм.  

Эцэг эхчүүд нэг үеэ бодвол мэдлэгтэй болсон. Бидэнд шаардлага тавьж байна. Хүндрүүлэгчээ бэхэлсэн үү аюулгүй байдлаа хангасан уу гээд асуудаг. 

-Саяхан Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоомоос  хүүхдүүд унаж, бэртсэн хэрэг гарсан. Та сонсов уу? 

- Тэр талаар сонссон. Үнэхээр харамсалтай. 

 Ер нь бол хийлдэг тоглоомыг ажиллуулахад хариуцлагатай байх нь чухал. Тус тоглоом бүхэлдээ хий шүү дээ. Үүнийг мэдэх л ёстой. 

Хүмүүс зөвхөн мөнгө олох л гэж энэ тоглоомыг ажиллуулж харагддаг. Тэд аль болох хямд зардлаар ихийг олох хүсэлтэй байдгаас чанаргүй материалтайг нь сонгож авчирдаг. Түүнээс үүдэж осол, гэмтэл гарах нөхцөл бүрдэж байгаа юм.   

Бид 50кг бүхий шуудайтай хайргаас 20-30 ширхгийг тоглоомдоо зүүж бэхэлдэг. Нийт 1500кг гэсэн үг. Мөн салхи гарсан тохиолдолд тоглоомыг унтраах горимтой. Зарим хүмүүс өөрсдийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөөд цөөн хэдэн ширхэг шуудайтай элсийг зүүгээд орхичихдог. Салхилсан ч гэсэн халааслах мөнгөө бодоод зогсоодоггүй. Битгий ингэж залхуураасай, мөнгөнд битгий шунаасай, энд чинь олон хүүхдийн эрүүл мэнд амь нас хамааралтай шүү дээ. 

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шүү дээ. Миний хувьд энэ тоглоомыг авахын тулд банкнаас зээл авсан. Хэрвээ энэ тоглоомыг ажиллуулахгүй гээд хорьчихвол цаашид хэрхэх вэ. 

- Ярилцсанд баярлалаа 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-01 21:12

хүндрүүлэгч олныг зүүх нь зөв шүү

Зочин
Зочин
2023-06-08 09:13

Энэ тоглоомын эзэнтэй ярилцаагүй байж яагаад зургийг нь ашиглаж өөр хүний ярилцсан юм нийтлээд байгаа юм ?!

Холбоотой мэдээ

Back to top button