Нийгэм мэдээ
“Степпе Арена”-гийн чөлөөт гулгалтын талбай өнөөдөр үнэгүй үйлчилнэ

Өнөөдөр “Степпе Арена” -д "Билгүүнзул"-ын өдөрлөг болно. Өдөрлөгийн арга хэмжээнээс онцолбол чөлөөт гулгалтын талбайд хүүхэд бүр үнэ төлбөргүй гулгах эрхтэй.
Ингэхдээ,
- Зөвхөн 5-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй
- 0-5 нас хүртэлх хүүхэд мөсөн гулгуурын талбай руу нэвтрүүлэхгүй
- 16-аас дээш насанд хүрсэн үйлчлүүлэгч тасалбарын дагуу үйлчлүүлнэ
- Мөсөн талбайгаар үйлчлүүлэх хүний тоо хязгаартай байдаг тул та бүхэн ирсэн очерын дагуу үйлчлүүлнэ.
- Үйлчлүүлэгч үүдний касснаас гулгалтын талбайруу нэвтрэх QR бүхий тасалбарыг авч үйлчлүүлнэ.
Степпе Арена өнөөдөр 09:00-22:00 цагийн хооронд ажиллах юм байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huuhduuded ih daalgavar ugch bna