Рэппер Фетти Вап зургаан жилийн хорих ял сонслоо

“Trap Queen”, “679” гэх уран бүтээлүүдээрээ олонд танигдсан рэппер Фетти Вап хар тамхи борлуулсан хэргээр шүүхээс зургаан жилийн хорих ял авсан байна. Нью-Йорк хотын зүүн дүүрэг дэх АНУ-ын прокурорын газар түүнд өнгөрсөн 24-ний өдөр ял оноожээ.
Шүүх хурлын баримт бичгээс харвал Фетти Вап нэрээр алдаршсан II Уильям Жуниор Максвелл нь Энтони Синтжетэй хамтран хар тамхи худалдаалдаг бүлгэмд элсэж Лонг Айлэнд болон Нью-Жерсид 100 гаруй кг кокейн, херойн, фентанил борлуулсан аж. Тэд 2019 оны зургаадугаар сараас 2020 оны зургаадугаар сарын хооронд тус хэмжээний хар тамхи наймаалсан байна.
Хэргийг мөрдөн байцаах явцад 1.5 сая ам.доллар, 16 кг кокейн, 2 кг херойн, олон тооны фентанилын таблет, хоёр ширхэг 9 мм-ийн сумтай гар буу олджээ.
Прокурорын газар шүүх хурлын дараа хэвлэлийн бага хурал хийхдээ “АНУ-ын дүүргийн шүүгч Жоанна Сейберт II Уильям Жуниор Максвелл буюу Фетти Вап нэрээр танигдсан рэпперийг кокейн худалдаалсан хэргээр зургаан жилийн хорих ял, суллагдсанаас хойш таван жилийн турш хяналтад байх ял оноосон” гэсэн юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.