Гадаад мэдээДЭЛХИЙ

Queen хамтлагийн "Bohemian Rhapsody" дууны нэр анх "Mongolian Rhapsody" байжээ

Дэлхийн алдарт Queen хамтлагийн хит дуу болох "Bohemian Rhapsody"-гийн анхны ноорог нь "Sotheby's" дуудлага худалдаагаар худалдаалагдах юм. Тэгвэл тус дууны нэрний талаарх шүтэн бишрэгчид болон судлаачдын өмнө нь мэддэггүй байсан баримт ил болжээ.

Тус рок дууны эхэн үеийн нооргуудын 15 хуудасны нэгэнд нь ая зохиогч Фредди Меркьюри гарчиг хэсэгт нь "Mongolian Rhapsody" гэж бичсэн ч эхний үгийг нь дараад "Bohemian" болгон бичсэн талаар Нью Йорк Таймс мэдээлэв.

Энэ ноорог нь Меркьюригийн "Somebody to Love", "We are the Champions" болон "Killer Queen" зэрэг бусад хит дууг нь тэмдэглэсэн баримт байсан ажээ. Үүнийг түүний найз, өв залгамжлагч Мэри Остин эд зүйлс, хэрэглэж байсан тавилга, тайзны хувцастай нь хамт зарсан талаараа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн байна.

"Bohemian Rhapsody" дууны нооргийг 1.5 сая ам.долларын үнэд хүрнэ хэмээн тооцоолж байгаа ажээ. Queen хамтлагийн намтар судлаачид уг хит дууны анхны нэрний талаар урьд хожид сонсож байгаагүй талаараа Нью Йорк Таймсад мэдээлсэн байна.

The working lyrics for Bohemian Rhapsody.

Түүнчлэн дууны зарим мөр нь өөр утгатай байжээ. Тодруулбал,

"Mama, just killed a man
Put a gun against his head
Pulled my trigger, now he's dead" гэх алдартай хэсгийн анхны хувилбар нь

"Mama /Ээж ээ/
There's a war began /Дайн эхэллээ/
I've got to leave tonight /Би өнөөдөр орой явах ёстой/
I've got to stand and fight /Би тэмцэх ёстой/" гэх утга бүхий байжээ.

"Sotheby"-гийн ном, гар бичмэлийн хэлтсийн мэргэжилтэн Габриэль Хитон "Түүний дууны нооргууд нарийн ширийн зүйлс ихтэй. Тэрээр өөрийн ур чадвараа төгс болгохын тулд олон цагийг зарцуулдаг байсныг харж болно. Бидний сэтгэлд хоногшсон дууны үг, нарийн зохицлыг бий болгохын тулд хэрхэн хэлбэрийг нь гаргаж байсныг эдгээр хуудаснууд гэрчилнэ" гэжээ.

Харин Queen хамтлагийн гитарчин Брайан Мэй болон бөмбөрчин Рожер Тэйлор нар энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button