Хөрөнгийн, Крипто зах зээлЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээнд буюу 10.3 их наяд төгрөгт хүрэв

Манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ жил ирэх тусам өсөж буй сайн мэдээтэй. Банкууд IPO хийсэн нь энэ салбарын хөгжилд чухал түлхэц болсон.
Тэгвэл одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Тодруулбал, 10.3 их наяд төгрөгтэй тэнцэж буй. Мэдээж хэрэг зөвхөн банкуудын IPO нөлөөлөөгүй. Компаниуд ХХК-аас ХК болсон нь, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Цар тахлын өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд төгрөгтэй тэнцэж байв. Харин гурван жилийн дотор 3.4 дахин өслөө. Улмаар ДНБ-д эзлэх хувь нь 19.5 хувь болж өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Одоогоор хоёр банк хоёрдогч арилжаанд гараагүй бөгөөд Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-уудын тоо нэмэгдэж байгаа нь цаашид эл үзүүлэлт өсөх хүлээлтийг үүсгээд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.