ДЭЛХИЙ

АНУ хамгийн анхны цахилгаан нисдэг машины захиалгаа авч эхэллээ

Нисдэг машин тэнгэрт явах нь дан ганц зөгнөлт кино дээр гардаг зүйл биш болох цаг удахгүй ирэх үү? Учир нь гэвэл АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) дэлхийн хамгийн анхны цахилгаан нисдэг машинд баталгаа олгосон байна.

“Model A” нэртэй тус машиныг “Alef Aeronautics” компани бүтээжээ. “FAA”-ны зөвшөөрлийг авснаар тус компани нисдэг машинаа турших эрхтэй болох юм. Гэхдээ хүссэн газартаа бус “FAA”-аас зөвшөөрөл олгосон тусгай талбайд туршилтаа явуулна. “Model A” нь газраар 321 км, агаарт 177 км зам туулах чадвартай цахилгаан нисдэг машин бөгөөд энгийн машин шиг гаражид багтдаг аж.

Үйлчлүүлэгчид тус машиныг 300 мянган ам.доллар төлөөд урьдчилан захиалах боломжтой юм. “Alef Aeronautics” компанийн захирал хэвлэлийн бага хурал хийхдээ “Бид “FAA”-аас энэхүү баталгааг хүлээн авахдаа сэтгэл өндөр байна. Ингэснээр хүмүүсийг байгаль орчинд ээлтэй, илүү хурдан зорчих боломжийг бий болгоход тусална” гэсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button