ДЭЛХИЙ

Лукашенко: Пригожин ОХУ-д байгаа

Өнгөрсөн сард ОХУ-д богио хугацааны бослого үүсгэсэн Вагнер хувийн цэргийн байгууллагын дарга Евгений Пригожин ОХУ-д байгаа хэмээн Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко хэлжээ.

Бослого дууссанаас хойш Пригожины байрлаж буй газар нууц хэвээр байсан. ОХУ-д иргэний дайн гарахын алдад Путин, Пригожин хоёрын хооронд Лукашенко зуучилж тохиролцоонд хүргэсэн. Энэхүү тохиролцоогоор Вагнер бүлгийн цэргүүдэд ОХУ-д элсэх боломж харин Пригожины эсрэг бүх хэргийг хааж Беларус руу явахыг зөвшөөрсөн билээ.

Хэвлэл мэдээллийн агентлагууд Пригожины хувийн онгоц Беларусьд газардсан хэмээн зургаадугаар сарын сүүлээр мэдээллэх болсон. Тэгвэл пүрэв гарагт (2023.07.06) Лукашенко “Пригожины хувьд тэрбээр Санкт-Петербургт байгаа. Беларусийн нутаг дэвсгэрт байхгүй” гэж хэлсэн аж. Вагнер бүлэг болон Пригожин ирээдүйд ямар үйлдэл хийхийг олон улсын шинжээчид тэвчээртэй ажиглаж байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За , даа одоо ч энэ хүн юу л хийж чадав гэж дээ.
Карьер нь дууссан байх аа. Юмыг бодлогогүй дутуу хийснээс хийхгүй нь дээр байдаг. Хийх үедээ алдаа гаргасан. Уг нь бол Оросуудынхаа дунд нэр хүндтэй , дэмжлэгтэй байсан. Тэр чигээрээ Москва орчихсон бол бараг л Москва юу ч хийж чадахгүй байсан. Путин Москвагаас зугатсан байсан гээд байгаа. Одоо хүнд зэвсэг техникээ хураалгалаа , цэргүүдийн сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон, өөрт нь тийм олон цэрэг үлдээгүй байхаа. Дээр нь Путин энэ хүнийг зүгээр үлдээнэ гэдэг юу л бол.Ерөнхийдөө л хэн ч биш болсон байхаа. Гэхдээ юмыг яаж мэдэхэв.Эр хүн долоо дордож найм сэхдэг гэж үг бий. Нэг хараад үзэх үү.

Холбоотой мэдээ

Back to top button