Ёж үг: Ерөнхий сайд дэргэдээ авахгүй л бол ямар ч агентлаг "ажиллахгүй"

БХБЯ-ны харьяа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах үүрэг чиглэл өгөөд байна.
Хотын ерөнхий төлөвлөлт буруу явж ирснээс шалтгаалж, жил бүрийн зун усан борооноор зам талбайн асуудал үүсдэг. Харин энэ удаагийнх шиг дүр зураг үүсэж байсангүй.
Нэг талаасаа, "Удахгүй Улаанбаатар хотын газрын асуудлыг илчилнэ. Шүгэл үлээнэ, энэ нь дараагийн акц болно" гэж удаа дараа мэдэгдээд буй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, хотын мээр Д.Сумъяабазар нарт энэ нь тун тохиромжтой нөхцөл байдал болоод байна.
Гэвчиг юм л бол Ерөнхий сайд өөрөө галыг авдаг жишиг ерөөс тогтох гээд байх шиг. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн байхад тэр агентлаг заавал Ерөнхий сайдын дэргэд очиж байж зүй ёсоор ажиллаж эхлэх учиртай бололтой. "Старлинк"-ийг Монголд оруулж ирэхийн тулд Л.Оюун-Эрдэнэ өөрөө улсаа төлөөлж, бизнесмен эртэй (Элон Маск) цахим уулзалтад орсон нь бас саяхны явдал. Өмнө нь Засгийн газрын болоод УИХ-ын гишүүд нь энэ асуудалд эрх ашигтай хандаад болохгүй байсан гэдэг.
Төрийн бүх шатанд л авлига, хариуцлагагүй байдал нүүрлэсэн. Бүгдийг нь засахад хугацаа хэрэгтэй. Түрдээ лав Л.Оюун-Эрдэнэ үер буусан ч салбарын сайдын толгойгоороо хариуцах агентлагийг дэргэдээ авч үүргэдэх маягийн хэлбэрээр явах бололтой.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мулгуу ерөнхий сайдтай байх ямар азгүй ард түмэн бэ. Фэзду
агентлагийн тухай, төрийн албаны тухай хуулийг хүчингүй болго. агентлагийн дарга нэртэй, намайг ерөнхий сайд томилсон би сайд нартай ялгаагүй гэсэн их мэдэлтэнгүүд олширлоо. яамны харъяа байгууллага болго. давхардсан үүрэгтэй, хариуцлага хүлээдэггүй хамгийн бохир юм хийдэг хүмүүс чинь наад ЗГ-ын болон нийслэлийн агентлаг нэртэй байгууллагын дарга, нэгжийн дарга нар шүү. наад нөхдийн чинь балаг үерээр илчлэгдлээ. Дээд эрх мэдэлтнүүд эдгээрээр бохир зүйлээ хийгэдэг хэвшил тогтоод 33 жил боллоо. Маш том бүлэглэлүүд буй болсон. Газар, барилгын асуудлыг маш нухацтай, хараат бус хүмүүсээр нилээн цаг гаргаж, маш сайн ухаж, байж бүрэн илчлэх хэрэгтэй. Монголын төр 33 жилд юу бүтээсэн бэ гэвэл, 1-р авлига, 2-р газрын наймаа гэсэн 2 зүйлийг бүтээсэн. Энэ 2 бүтээлд төрийн шагналаа өгвөл яаасан юм бэ. Энэ хоёр бүтээл згалмайлсан эцэгүүдтэй. бас дэд эцэгүүдтэй, тербумтан гүйцэтгэгчүүдтэй. Зөвхөн ундны усны хүрээнд л гэхэд Ерөнхий сайд та илчлэх ажилдаа " Ундны усаа хамгаалах гэсэн оролдлого хүнд суртлын хана мөргөв" гэсэн 2009 онд бичсэн нийтлэлийг gogo.mn -ээс авч судлуулаарай. Маш олон агентлагуудыг татан буулгаж , нэгтгэж цомхотгох хэрэгтэй. Мэргэжлийн түвшин тогтоох аттестатчилах шалгалтыг олон улсын мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх хэрэгтэй. Маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Хариуцлагыг тэгш, шудрага тооцох хэрэгтэй.