Улс төрийн мэдээ

4 мм-ийн зөрүүгээр хасагдсан Дүүгүүр хээрийн уяач С.Энхтөр: Ардын хүүхэд уралдаж болдоггүй юм байна, шүүхдэнэ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Их насаар үргэлжилж байна.

Энэ жил Их насанд 220 хурдан хүлэг бүртгүүлсэн. Харин сэрвээний өндрийг хэмжиж, 70-ыг нь хассан юм.

Үүнд өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, С.Энхтөрийн Дүүгүүр хээр багтжээ. Ихээхэн хүлээлт үүсгэсэн, морь сонирхогчдын дунд хурдан хүлгээрээ алдартай Дүүгүүр хээр яагаад хасагдсан талаар уяач С.Энхтөрөөс тодрууллаа.

-Дүүгүүр хээрийн сэрвээний өндөр хэдэн см-ээр хэмжигдсэн бэ?

-141.4 см. Их насыг 141 см-ээр таслах дүрэмтэй.

-Та өөрөө сүүлд хэзээ хэмжсэн бэ?

-Дөнгөж өнөө өглөө. 140 см хүрэхгүй байсан. Ноднин Дүүгүүр хээр Үндэсний их баяр наадамд түрүүлсэн. Мөн "Их хурд"-д түрүүлсэн. Уржнан Ховд аймгийн наадамд ч түрүүлсэн. Сэрвээний өндөр хэмжээнээс давж байгаагүй. Энэ жил ч их хичээж уясан.

-Ямар байр суурьтай байна вэ. Энэ жил их олон морь сэрвээний өндрөөр хасагдаж байна?

-Дүрэм журмынхаа дагуу хасагдах нь зөв л байх. Гэхдээ ийм хариуцлагагүй хэмжиж болохгүй шүү дээ. Өчигдөр миний хязаалан бас хасагдсан. 2 мм-ийн зөрүүгээр. Би "Яах вэ" гээд л өнгөрсөн. Өнөөдөр Дүүгүүр хээрийг маань хасчихлаа. Энэ бол бүтэн жилийн хөдөлмөр. За, хөдөлмөр ч дүүрч. Энэ хурдан хүлгийн түүхэн амжилт гэдэг юм чухал. Энгийн ардын морь уралдаж болдоггүй, хэцүү нийгэм юм байна. Хэн хүнд заяахгүй хурдан хүлгээ цаг хугацаанд нь амжилттай уралдуулмаар л байлаа.

-Та маргаан үүсгэх үү?

-Баяр наадам болж байгаа хойно, хэрүүл хийсэнгүй. Дараа нь бол шүүхэд хандана гэж бодож байна. Шүүхэд хандаад, сэрвээний өндрийг үнэхээр зөв хэмжсэн нь тэр байх юм бол би Дүүгүүр хээрийн өмнөх амжилтуудыг ч хүчингүй болгоно.

С.Энхтөр нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач, Ардчилсан намын гишүүн юм. Зарим хүмүүс түүнийг нутгийн болоод намын ялгаа гаргаж, хурдан хүлгийг нь хаслаа хэмээн шүүмжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрлииз морь байж л бналээ Монгол морь хаанаас нь ч харсан хэнийч нудэнд оор харагдаж бна нэг ийм балай юм зохиохоо болио Эрлийзийг эрлийзтэйн Монгол морийг Монголтойн л ялгаад уралдуулж болдгуйм 2 оор удмын морьдыг нийлуулж уралдуулах нь шударга уу тэгээд бас Монгол уламжлал яриад байхын

Зочин
Зочин

Юм л болбол Ардын хүүхэд болчих юмаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Биш юмуу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ардын хүүхэд - Намын хүүхэд. Ардын хүүхэд - АН-н хүүхэд. Тэр тусмаа АН-н хүүхэд бол увайгүй нэгэн гэсэн үг.хэмжээс зөв гэдэгт итгэлтэй байна.

ЗОЧИН
ЗОЧИН

АРДЫН НААДАМ БИШ АВЛИГЫН УУРХАЙ МАН - ЫН НАЙР БОЛООД 7 ЖИЛ БОЛОВ. АЯТАЙХАН БАЙГААРАЙ ! УЛАА ДОЛООСОН ИЛЖИГНҮҮДЭЭ

Eej
Eej

Amjiltaa huchingui bolgono gj u gj bg um b. Busad n tr l biz!

Дорнод
Дорнод

Өмнө жилүүдэд комисс муу ажилласан Ноднин Дүүгүүр хээр Үндэсний их баяр наадамд түрүүлсэн гээд энэ жил дүрэм зөрчих ёсгүй

Зочин
Зочин
Reply to  Дорнод

Малын үүлдэр жил жилээр өөрчлөгддөггүй биздээ

Зочин
Зочин

Olond tumend hurdan gedeg ni negent batlagdsan tegeed ch adguusig yalgavarah yutai muuhai huuli ve ardin naminh ni ner deer uraldah bsan ym bna l daa

Зочин
Зочин

vneheer haramsaltai bna

Аръяасүрэг
Аръяасүрэг

Наадмын комис хэмждэг хүмүүс ажлаа зөв хийгээрэй гөлөгнүүдээ

Zochin
Zochin

Aвлигал өгөөгүй болоод 4 мм шалтаг гаргаж хассан биз шуналын бирдүүд.

Зочин
Зочин

Odoo manaid yazguurfan garalfai hvn baihgvi sh dee ! Altan urgiin hvmvvsiig ah nar maani sli hedii 1937 ond buudaad duusgasan !

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН

ҮНЭН л байгаа даа , ШҮҮХ дээр очиход сэрвээнийх нь өндрийг НАМ болгох арга байдаг юм болов уу ... Тийм арга байдаг юм бол ч энэ жилийн наадам НАМ боллоо л доо .... МАН НАМ байгаагүй хохь чинь ...

Мэндээ
Мэндээ

Хамгийн гол нь удмыг нь харгалзах хэрэгтэй. Монгол морьдоос өндөр морьд байдаг гэдгийг нь бодолцох хэрэгтэй. Морь тайлбарлагч эрлийз морь байгааг тайлбарлаад өнгөрсөн.

Зочин
Зочин

Дүүгүүр нь уяачийнх нь хоч юмуу даа эсвэл мориных юмуу? Энэ сэтгүүлчид юм болгоныг бантагнуулах юм аа. Боловсрол мэдлэг тааруутай байж ер өөрсдийгөө цэгнэхгүй юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ха ха морины нэр бнашдээ.

Хэн нэгэн
Хэн нэгэн

Морь ч бас гайгүй шудрага талдаа энэ бөхчүүдийн авилгал наймаа ёстой ичмээр юмаа ичихгүй мөнгө хармаалаалаад л бууж өгөөд бна одоо энэ 3-н давааг хардаа хүмүүсээ бөх үзэхээ болчихмоор юмаа арай арай ёстой жудаггүй

Иргэн
Иргэн

Нам ямар хамаа байхвэдээ.Морины ендер намд.Худлаа хийрхээд л. Хуулийн дагуу шийдэх биз.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Амбантны морь түрүүлэх ёстой.

Зочин
Зочин

Харамсалтай юм болжээ ,шударга байгаач ээ

Иргэн
Иргэн

Үхэр монголчууд өндөр морьдоо махалж идээд . Жижгүүдээ тэжээж уралдуулаад байвал 50 жилийн дараа бүх морь чинь илжиг шиг болчихсон бна даа

Зочин
Зочин

Хуцаал

Зочин
Зочин

Шүүхдэх нь зөв өө

Зочин
Зочин

Ямар харамсалтаы юм бэ

Зочин
Зочин

Монгол наадам нь хүртэл Энд тэндгүй хэл амтай Үнэн шудрага юм гэж байхаа больсон цаг дор амьдарч байна да Хэзээ хэл амгүй нааддаг болох юм Морь нь хасагдаж байгаа уяачдын бүтэн жилийн хөдөлмөр хайран Нөгөө талаас бүгд адуугаа эрлийз болгочихвол амар юм бишүү Хэл ам маргаангүй

Ц.баярхүү
Ц.баярхүү

Хэмжилт нь тодорхой бна ш дээ чи бол одоо туурайг нь жаахан зовоод хэмжиж хүргэх гэж байгаа даа.

Ддд
Ддд

Ардын хүүхэд энэ энхтөр шиг улсын төсвөөс 83 тэрбумыг завшсан бол 37 саяаар торгуулах болвуу????

Зочин.
Зочин.

Ерөөсөө морины өндөр хэмжигч нөхдүүд 150 см-ээс дээшгүй өндөртэй байх ёстой гэсэн санал оруулъяаа.

Зочин
Зочин

Дүүгүүр хээр ч сайхан амьтан л даа ... өсөлтийн битмин өгциймуу...эсүүл хужаа аргаар хэмжциймуу...

Зочин
Зочин

Энэ нэг хэмждэг арга нь арай л бишээ хөтөлж орж ирээд урдаас нь түлхээд байх юм мэдээж адуу дээшээ л болно ш дээ хэмжээндээ орж байсан морь тэнцэхгүй байна гэж байхгүй энд л нэг будлиан байна даа

Зочин
Зочин

Ардчилсан нам ч дууссан гэж боддог ш дээ

Тоогий
Тоогий

Хууллиа гууль болгож.Aрдчилсан нийгэмээр түрүү барьсан энэ мэт хогуудаас Монгол улс сүйрч буйг ард иргэд мэдэж байна уу.Хуулиа нарийн сахихыг хичээж буй наадмын комиссыхонд баяр хүргэe.Наад уяач чинь Хятад улсад хууль бус наймаа хийж Монгол. Улсын ГХЯ-ны нэр хүндийг шалбаагтай хутгасан балай Мөнх-эрдэнийн төрөлийн хүн байх

Цэрэнпунцаг
Цэрэнпунцаг

Ер нь аль сайн үүлдэрийн морь байвал оруулж ирээд эрлийзжүүжээд уралдуулах л хэрэгтэй.Сайн болоод л түрүүлээд байгаа ш дээ.Яагаад ингээд намхан илжиг шиг одой унага уралдуулаад тэгээд тэрийгээ миний морь түрүүлсэн гэж гуцахаа болимоор л санагддаг.Тэгвэл олон улсаас уяачид ирээд чөлөөтэй уралддаг Жуулчин бхгүй бн гээд ярваатаад бга биз дээ. .Ядаж жижиг биетэй том хүн зөндөө бга.Ядаж хүүхэд үгэхгүй.!!

Холбоотой мэдээ

Back to top button