БНХАУ хоол хаяхын эсрэг хуулиа хатуу хэрэгжүүлж байна

БНХАУ хүнс, хог хаягдлын эсрэг хуулийг зөрчсөн хэмээн банш идэх тэмцээнийг зохион байгуулсан рестораныг шалгаж байна. Сичуань мужид оршдог нэгэн ресторан 108 халуун ногоотой баншийг хамгийн хурдан хугацаанд идэж дуусгасан хүнд “Том ходоодны хаан” гэх өргөмжлөлийг олгон, үнэгүй хоолоор дайлах эрх бүхий тэмцээн зохион байгуулсан аж.
Тус тэмцээн нь хүмүүсийг хэт их хоол захиалуулж, хоол хаяхад хүргэсэн гэж эрх баригчид үзжээ. Ресторанууд маш их хэмжээний хоолны хаягдал үүсгэж байсан тул Хятадын эрх баригчид 2021 онд үүний эсрэг хууль баталсан. Тус хуулийг батлахаас өмнө явуулсан 2020 оны судалгаагаар БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд жилд 34 сая тонн хоол хаядаг гэдэг нь тогтоогдсон байна. Хоолны хаягдлын эсрэг хуулийг зөрчсөн хэргээр Сичуань мужид үйл ажиллагаа явуулдаг ресторанаас гадна хэд хэдэн хоолны газар шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.