Улс төрийн мэдээ

Соёлын яам: Караокены дууг хасах ямар ч асуудал байхгүй

Сошиал орчинд Соёлын яамнаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх караоке машинаас "Дөрвөн улирал, хоёр амраг", "Тэмээн сүргийн говь", "Бэлхийн голын найр", "Сэтгэлийн булаг" зэрэг дууг хасаж, дуулахыг хориглох тухай тогтоолын төслийг хэлэлцүүлнэ гэх мэдээлэл түгсэн.

Соёлын яамнаас өргөн барьсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль"-ийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжээд байгаа юм. Үүнд дээрх агуулгад холбогдох ямар нэг зүйл заалт багтаагүй.

Харин олон нийт энэ мэдээллийг ихээр түгээж буй учир Соёлын яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодрууллаа. Тэрбээр "Ийм асуудал огт байхгүй. Яагаад ийм худал мэдээлэлд хүмүүс итгэж байгааг гайхаж байна. Хошигнол гэж харах нь л зохилтой болов уу" гэлээ.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд дуучин, ая болон үг зохиогч, продюсерын багаас бүрдсэн хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн орчинг тодорхой болгож байгаа. Ингэснээр караокед дуулагдсан дуу бүрээс зохиогч, продюсер, уран бүтээлчид нь орлого олдог болох олон улсын зохицуулалт нэвтрэх юм.

Харин тодорхой дууг хасах, хориглох заалт байхгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эргүү малаа зайлуул.

Зочин
Зочин

Навтгар хамартай халтар хүүхэн ээ далд ороочээ

Зочин
Зочин

Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөгжмийн зэмсэг хийхээс эхлээд ардын гар урлал уламжлалт хоол хүнс цагаан идээ боловсруулах арьс ширэн бүтээгдхүүн гэр авдар сав тавилга ноос ноолуур боловсруулж хийх үйлдвэрлэлийн бүх дамжлага арга ухааныг сурталчилбал үндсэн нэрэндээ таармаар юм. Яахав тэр караоке байж болох ч гол агуулга нь үйлдвэрлэл баймаар

Zochin
Zochin

Гарчиг аа зөв бичих сэн дээ

Irgen
Irgen

Сайд өөрөө маш олон сайт , троллуудын том багтай хүндээ.Энэ бол зүгээр л олон нийтийн хандлага ямар байгааг л үзэх гэсэн хэнд ч халгүй АКЦ байна. Тэгэхээс наад сайд чинь нөхөртэйгээ хэн нэгнийг будаа болгоё гэвэл тэдэнд мөнгө байна бас баг байна.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

юун караоке дуу солих энээ тэрээ вэ өөр улсын тулгамдсан асуудал байгаа биздээ наад зах модон жорлонгоо яаж шиийдэж байгаа юм бэ арай соёлын яамын ажил караоке руу орчихоогүй биздээ

Зочин
Зочин

Хийх юмаа олж яджжээ муу хүн

Зочин
Зочин

ЯГ ҮНЭНДЭЭ БИТҮҮ ОРЧИНД ОЛОН ХҮН МИКРОФОН ДАМЖУУЛЖ ДУУЛДАГ ЗАВААН ГАЗАР АРХИДАЛТЫН ЭХ УУРХАЙ

Зочин
Зочин

Eрөнхий сайдаа!! Ийм соёлын сайд чамд түшиг болж чадах уу?? Эцэг нь тодорхой хариуцлага хүлээх ёстой!! Танай энэ сайд хариуцлага үүрч огцрох ёстой

А.А А
А.А А

Дуу дуулах бас хориотой, дуулвал бад торхуультай юу kkk Аргаа барсан юмнууд солиорох юмаа олж ядах юмаа

Б а
Б а

Соёлын сайд солиорчээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button