ДЭЛХИЙ

Эксийнхээ нүцгэн зургийг нийтэлсэн эрэгтэй 1.2 тэрбум ам.доллар төлнө

Техас мужийн шүүх экс найз охиныхоо нүцгэн зургийг нийтэлсэн эрэгтэйг 1.2 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэж үзсэн байна. Шүүхийн баримт бичгээс харвал Д.Л үсгээр тэмдэглэсэн нэртэй эмэгтэй 2022 онд экс найз залуугаа сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хэргээр нэхэмжлэл үүсгэжээ.

Д.Л-ын гаргасан заргад найз залуу нь салсныхаа дараа нэр хүндэд нь халдах зорилгоор хувийн зургуудыг нь интернэтэд байршуулсан гэж бичжээ.

Түүний өмгөөлөгч нар найз залуугаас нь сэтгэл зүйн хохиролд 100 сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан ч шүүгч 1.2 тэрбум ам.долларыг төлөх ёстой гэж үзсэн байна.

Шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Брэдфорд Гилд “Шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй, нөхөн төлбөр олгох шийдвэр нь Д.Л-д нэр хүндийг нь буцааж өглөө. Нөхөн төлбөрийг ийм өндөр тогтоосон нь ирээдүйд бусад хүмүүсийг ийм жигшүүрт зүйл хийхээс сэргийлнэ гэж найдаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button