ДЭЛХИЙ

Жо Байден Хавайд удахгүй айлчлахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хавайн арал руу удахгүй очихоо мэдэгдлээ.

Одоогоор гал түймрийн улмаас амиа алдагсдын тоо 101 болж, 1300 орчим хүн сураггүй алга болоод байгаа билээ. Хавайн оршин суугчид гамшгийн эсрэг авч буй Засгийн газрын арга хэмжээний талаар гомдоллож байгаа юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхийлөгч Байденг Делавэрийн Рехобот эрэгт байхад Хавайд амиа алдагсдын тоо нэмэгдэж буй талаарх сэтгүүлчийн асуултад "Тайлбар өгөхгүй" хэмээжээ.

Одоогийн байдлаар 150 эрэн хайх, аврах багийнхан болон 500 гаруй онцгой байдлын албан хаагчийг илгээсэн байна.

Иргэд засгийн газрыг ажлаа хангалттай хийхгүй байгаад бухимдсаар байгаа юм. Харин ерөнхийлөгч Жо Байден олон нийтэд “Энэ бол хэцүү ажил. Бүгд чармайн ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Эх сурвалж: BBC

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хавай бол АНУ-ын 50 дахь муж. Тухайн улсын ерөнхийлөгч хэзээ ч өөрийн улсдаа айлчилдаггүй. Хавайд ажиллана л гэж бичнэ.

Холбоотой мэдээ

Back to top button