ДЭЛХИЙ

Ливид бүлэглэл хоорондын мөргөлдөөн болж 55 хүн амь үрэгдэв

Ливийн өмнөд хэсгийн нийслэл Триполи хотод зэвсэгт  бүлэглэлийн  мөргөлдөөн болсны улмаас 55 хүн амиа алдаж, 146 хүн шархадсан гэж Онцгой байдлын албаны төлөөлөгч Малик Марсеет мэдэгдэв.

Уг үйл явдал даваа гарагт 444-р бригадын командлагч Махмуд Хамза Триполи хотын Митигагийн нисэх онгоцны буудлаар зорчих гэж байхад нь баривчилснаас үүдэлтэй ажээ. Түүнийг нисэх онгоцны буудлыг хянадаг өрсөлдөгч бүлэглэл нь баривчилсан байна. Мөн саатуулсан шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа юм.

Түүнчлэн амиа алдагсдын дунд энгийн иргэд байгаа гэж LANA агентлаг мэдээллээ. Триполи дахь бүх цэргийн ажиллагааг зогсоох, цэргийн ангиудыг хуаранд нь буцаах, төрийн болон хувийн өмчид учирсан хохирлыг үнэлэх, Үндэсний эв нэгдлийн засгийн газар нөхөн төлбөр олгох зэрэг асуудлууд гэрээнд тусгагдсан ч хэрэгжиж эхлээгүй аж.

2011 онд НАТО-гийн дэмжлэгтэйгээр Муаммар Каддафийн эсрэг бослого гарсны дараагаас тус улс амар амгаланг олоогүй юм. Одоогоор 444-р бригад нь Ливийн нийслэл дэх хамгийн хүчирхэг цэргийн хүчинд тооцогддог гэнэ.

Эх сурвалж: CNN

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button