ДЭЛХИЙ

Япон дотооддоо бүтээсэн "ковид-19"-ийн вакцинд зөвшөөрөл олгов

Японы эрүүл мэндийн яам дотооддоо бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг үйлдвэрлэж эхлэх зөвшөөрөл олгосон байна. Тус вакциныг “Daiichi Sankyo” компани “Pfizer”, “Moderna”-гийн адил мРНХ технологийг ашиглан бүтээсэн аж.

“Pfizer” эсвэл “Moderna”-ийн вакциныг маш бага температурт хадгалах шаардлагатай байдаг. Үүнтэй харьцуулахад “Daiichi Sankyo” компанийн бүтээсэн вакциныг энгийн хөргөгчийн температурт хадгалж болох юм. Япон коронавирусийн цар тахлын үед вакцины технологиор бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад сул байсан учир ард иргэдээ вакцинжуулахад гаднын орны гарыг харахаас өөр аргагүй болсон.

Ийм учраас тус улс өнгөрсөн жил Био-Анагаахын ухаанаар вакциныг судлах, боловсруулах, үйлдвэрлэн ирээдүйд үүсэх тахлын үед бэлэн байдал хангах “SCARDA” төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Японд явагдаж буй вакцинтай холбоо бүхий 10 гаруй судалгааны төсөлд туслалцаа үзүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: Asahi Shimbun

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button