Шотландад төлбөртэй ялаанд хазуулах 10 хүн хайж байна

Нэгэн Шотланд компани ялаа үргээдэг шинэ цацлагаа туршихын тулд гадаад орчинд 8 цагийн турш зогсон, төлбөртэй ялаанд хазуулах 10 хүн хайж байгаа аж.
Тэдгээр 10 хүн зөвхөн нэг гартаа хиромонид ялаа үргээгч цацлага түрхэн, түрхээгүй гар дээр хэр их ялаа сууж, хазсан гэдгийг нь харьцуулж тоолох юм.
Хирономид ялаа зуны цагт Шотландын байгалиар аялан явж буй хүмүүсийг хазаж багагүйхэн бэрхшээл учруулаг байна. Ийм учраас тус шавжийг үргээх “Smidge” нэртэй цацлагыг “APS Biocontrol” нэртэй компани зохион бүтээсэн аж. Цацлагын туршилт Шотландад хирономид ялаагаар алдартай Минард тосгонд явуулах болсон байна.
“APS Biocontrol” компанийн ажилтан, доктор Аллисон Блэквелл туршилтын талаар ярихдаа “Ялаа арьсан дээр чинь суугаад хэсэг хугацааны тараа хазаж эхэлдэг. Яг энэ үед нь манай компанийн ажилтан ялааг авах тул та маш бага хазуулна” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТОГТООСОН ЦАГ Ч ДУУСНА ХАЗУУЛСАН ГАР Ч ГАЗАР ДЭЭРЭЭ ЧАД ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ТИЙШ НЬ ЯВУУЛЬЯА
Төлбөртэй ялаа гэж бас байнаа.Монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй сэтгүүлч нар олон болжээ.
Төлбөртэй ялаа гэж бас ямар юм байдаг байнаа.