Экс Ерөнхий сайд, цагаач Томоко нар гадаад бодлого ярьсан нь

Томоко Ибикүро хэмээх япон эмэгтэй Монголд бараг л Ардчилсан хувьсгалаас хойш амьдарч байгаа. Сүүлийн үед тэр салбар салбарт хүч үзэх болсон. Инфлүүсэр болох хэмжээнд. Юу л бол юу хийж чаддаг адтай, авьяастай эмэгтэй. Монголоор сайн ярихыг нь яана. Түүний үндсэн мэргэжил утга зохиол гэсэн.
Төрийн ордны эргэн тойронд бичлэг хийж, тэр үйлдлийг нь харуул хамгаалалтын албаныхан болиулсны дараагаас "Тагнуулч" нэр зүүсэн. Өөрөө "Би тагнуулч биш ээ" гэдэг. Энэ бүхний эцэст нэг зүйлийг санах учиртай нь, тэр одоо ч гадаадын иргэн хэвээр.
Гурван сарын өмнө тэр ярилцлагын нэвтрүүлэгтээ Ерөнхий сайд асан С.Баярыг урьжээ. С.Баяр дарга ч гүйж ирээд оролцож. Хоол идэнгээ ярилцсан байна. Томоко тайлбар хэсэгтээ түүний анх аав болсон түүхийн тухай хөөрөлдсөн гэж бичсэн. Гэвчиг дунд нь Монгол улсын улс төр, гадаад бодлогын тухай ч С.Баяр даргаас үг унагаад авч.
Нэг ёсондоо гадаадын иргэн тусгаар улсын экс Ерөнхий сайдаас гадаад бодлогын чиглэл, үзэл баримтлалыг нь асууж суух нь зарчимгүй хэрэг гэж үзэх, шүүмжлэх хэсэг байна. Манайхан нэг юмыг ойлгодоггүй. Тэр нь, Орос, Хятад гэсэн хоёр хөршийн дунд хөлбөрөлтгүй байршилтайн хувьд баруун, зүүний тэнцвэрийг сайтар хангаж, мэдрэмжтэй гадаад бодлого явуулах шаардлагатай байдаг. Тийм болохоор л нэг бол хэт оросжиж, хятаджиж болдоггүй. Нэг бол хэт барууныг дагаж "далдаганаж" болдоггүй онцлогтой л доо.
Энэ үүднээсээ Японы иргэнтэй Ерөнхий сайд асан С.Баяр сууж байгаад "Оростой ингэж харьцахгүй бол болдоггүй. Орос манай оронтой ингэдэг. В.Путинийг би одоо өөрөөр хардаг болсон" гээд ярих нь зохимжгүй дүр зураг юм л даа. Улсаа зүүнжиж хорлох нь ч байна, бас баруунжиж хорлогсод ч бас их байна.
Ерөнхий сайд асан С.Бямбасүрэн сүүлдээ хэвлэлд ярилцлага өгч, МАН-ын алив пиарыг хийгч болж хувирсан харамсалтай нэг дүр зураг бий. Улс төрийн тавцангаас буусан ч тэр хүнийг хариуцлага дагаж явах учиртай. Хэнд, хаана, хэзээ, юуг, яаж ярихаа улстөрчид хамгийн сайн мэддэг. Сайн мэддэг юмаа хожим нь мэдэхгүй болдгийн шалтгаан санамсартай, санамсаргүй алин болохыг тааж хэлэхэд бэрх юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
С.Баяр ч зөгнөжээ.Энэ сэгсгэр эмгэн ер нь ямар учиртай шулам бэ бурхангүй газар бумба галзуурна гэгч л СЭГСГЭР ХАР ЭМГЭН БОЛЖ БАЙХ ШИГ ОДОО БҮҮР Л ДЭЭШЭЭ АВИРААД БАЙХ ШИГ. ЭНЭ ямар УЧИРТАЙ ХҮН БЭ
Томоохон гэж юу хүн бэ. Ерөнхий сайдыг байцаадаг. Нөгөөдөх нь ч тэр байцаагддаг. Нэр хүндгүй юм бэ
БАЯР СДА ДУУДЛАГЫН ЯНХАН Л БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ХАРУУЛААД ӨГЧ .
С.Баяр бол хүн хог. Улсаа 7 хаусаар худaлддаг урвагч чөтгөр. Үхэж дaлдармар.
Xuurxun l yariltslaga bn lee shde. Nadad taalagdsan. Manaixan tuilshraxaa bolimoor um.
Монголд гишгэх газаргүй болсон Баяр АНУ-гуу цагаачлах гээд л Оросыг муулаад байна аа. Тэнд олон хауснууд нь байгаа, хүүхдүүд нь байгаа.
Ямар ч учиртай хов жив шиг нийтлэл бэ. Баяр томоко 2 уулзсан л бна шд. Тэгээд энэ асуудал сэтгүүлч чамд ямар хамаатай юм бэ.
Баярын ЕС гэж юу байх вэ ? ОТ-оос мөнгө хулгайлж Америкт 7 хаус авсан. Шоронд орж амралтанд байгаа мэт тарвалзаж байгаад гарч ирсэн , багаасаа хулигаантаж хүн хутгалж , олон хүүхэн сольж явсан садар өвгөн. Баярын хажууд энэ Япон бүсгүй тун ухаалаг ажилсаг хүн. Нүүрээрээ дүүрэн будаг нялсан гаднаа гяланцаг дотроо паланцаг Монгол авгай хүүхнүүд л харин ичиж амьдар.
Ha ha ene tomoko gej er n hen yum yapond bsan bol hen ch bish bh hun Mongold tsarai aldaj ircheed barag buh Mongolchuud tahij shuteh n holgui deesh n shidej bdag archaagui uls shuu neeree. Er said bsan hun tsagaach avgaitai yarilsaad baitsaagdaad suuj bdag yamar zavtai yum be haha taarsan 2 shuudai
Үхсэн муу өлөн хулгайч л новш
С.Баяр гэдэг хүн энэ сэтгэгдэл бичсэн хүмүүсээс хэтэрхий дээгүүр хүн дээ! Бахархал, эр зориг, эр хүн, хүн чанар, жудаг, боловсрол, соёл, монгол сэтгэл ! Харин энд сэтгэгдэл бичиж буй хүмүүс бол чааваасдаа 7 хаус л гэнэ юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, боловсролгүй, харанхуй ... заа за төвөг хэлэх ч үг олдохгүй!
Баяр Ельцинийг дуурайж цагаан ордноо шатааж 5 хүний аминд хүрсэндээ. Муу эр дайнд хөөрнөө гэж
Сбаяр бол Томокогийн хажууд бол зүгээр л хулгайч монгол хэлиыг ийм сайн сурсан цөөхөн гадаад эмэгтэйн нэг Томоко амжилт
Томоко-г элдэвээр хэлэх буруу гэж бодож байна. Харин ч Монголын хөгжлийн төлөө юм хийж, ярьдаг хүн.