Д.Амарбаясгалантай эн зэрэгцэх ёстой Л.Гантөмөрийн халаасан дахь генсек хэн байх вэ

Л.Гантөмөр АН-ыг удирдсанаасаа хойш анхны ҮБХ-ны хуралдаанаа хийж, фракциудын төлөөллийг багтаасан 15 дэд дарга томилж, С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар сонголоо. Ингэснээр АН-ын удирдлагын багт Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ, З.Энхболд зэрэг томчуудынх нь хүмүүс байршсан үйлдэл болсон.
ҮБХ-ны хуралдааны үеэр Л.Гантөмөр нийт 49 томилгоог намын нөхдийнхөө саналаар хийсэн гэх мэдээлэл бий. Үүний хариуд намын генсекээ өөрөө мэдэж томилох эрхийг авсан гэх. ҮБХ-ны хуралдааны эхэнд намын генсекийг томилох асуудлаар нэр бүхий томчуудтайгаа тохироонд хүрч чадаагүй тул хурлын тов хоцорсон. Улмаар ҮБХ-ны хэлэлцэх асуудлын дараалалд генсекийг томилох асуудлыг оруулаагүй юм.
Ардчилсан намын дүрмийн 5.7-д намын даргын бүрэн эрхийг зааж өгөхдөө,
- 5.17.5.3. Дэд дарга, ЕНБД-ыг томилуулах, чөлөөлүүлэх саналыг ҮБХ-ны хуралд оруулах хэмээн тусгаж өгсөн.
Цаасан дээр хэдий ийм дүрэмтэй ч АН нь дотоод соёлын хувьд МАН-аас өөр, томилгооны аливаа асуудалд намын дарга бусдынхаа байр суурийг сонсох, дагах, зөвлөлдөх үндсэн зарчмаар явдаг. Тэгэхээр Л.Гантөмөр бусад фракциудтайгаа Дэд дарга ба тэргүүн дэд даргын томилгооны асуудлаар үгийг чинь дагаад, генсекээ өөрөө мэдье" гэсэн тохироо хийсэн гэх логик харагдаж байна.
Энэ дагуу тэрбээр АН-ын генсекээр хэнийг нэрлэх нь зөвхөн түүний халаасны асуудал болжээ.
Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын генсекийг Д.Амарбаясгалан хийж, дараалсан хоёр УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд намаа ялуулж, эрх мэдэл ба нөлөөллийн хувьд Засгийн газрын гишүүнтэй зэрэгцэх хэмжээнд явсаар ЗГХЭГ-ын дарга болсон. Түүний энэ байдал шинэ тутмаар хэлбэрээ зарлахаар ажиллаж буй АН-тай харьцуулагдах нэг жишиг болж, шинэ генсекээ сайтар тооцох томилох үүрэг Л.Гантөмөрт ногдож байгаа билээ.
Одоогоор тэр чухам хэнийг намын генсекээр нэрлэж, хэдийд нэрээ ҮБХ-ны хурал руу оруулах нь тодорхой бус байна. Намын генсект АН дотор горилогчдын тоо нэлээд өндөр ч 2024 оны сонгуулийн менежерийг асар сайн хийх стратегич дүр олох хүлээлж үүсээд байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясгалан шиг хумсаа нуусан муур шиг жинхэнэ хулгайч Генсек болсоноос энгийн нэг хулгайч биш, худалч биш хүн тавих ёстой. Ард түмнээ хуурч, хулгайлж сонгуульд ялаад яах вэ...Үнэнийг ойлгох өдөр ирнэ. Амар тайван нойртой хонох нь зүгээр
Ардчилсан намд амарбаясгалан шиг хүн байхгүй
Ан намын жагсаалтаао баярцогт холимог цустан УИХ суух нь тодорхой болов гэтэл монгол хүн монголыг удирдсан цагт бид хөгжинө гэдэг