Задаргаа: Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарт “наалдсан” 420 тэрбум хаачсан бэ

“Түгжрэл бууруулахад олон тэрбум төсөвлөсөн. Тэгээд эцсийн үр дүн нь тэгш, сондгой дугаарын хязгаарлалт юм байна” хэмээн ярьж, бичиж байна. Төсөв мөнгийг нэмсэн, түгжрэл хариуцсан бүр сайдтай болсон, тэгээд намар хүссэн өдрөө машинаа унаад явж чадахгүй байгаа иргэд бухимдах нь аргагүй.
Ерөөс л түгжрэл бууруулах 420 тэрбум гэдэг асуудал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үеэс яригдаж, хэлэлцэгдэж ирсэн. Зарцуулалтыг ил болго, хийсэн ажлаа тайлагна хэмээн шаардацгаасан. Дараа нь Түгжрэл хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар томилогдсон. Ингээд мөнөөх 420 тэрбум гэдэг тоо Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нарын дунд дур дураараа зарцуулаад дуусгачихсан их хэмжээний мөнгөн дүн юм шиг ойлгогдсоор ирлээ.
Энэ 420 тэрбум төгрөг ямар учиртай юм бэ.
Нэгт, 420 тэрбум нь улсын төсөв биш. Харин 2022 онд Нийслэл өөрийн төсвийн орлогоос 414 тэрбумыг нь түгжрэлийг бууруулах 12 багц төсөлд зарцуулах эрхтэй болсон.
Хоёрт, тухайн ондоо 269.9 тэрбум нь санхүүжжээ.
Гуравт, олон нийтийн шүүмжлэл ирсэн тул 2023 онд зарцуулах хэмжээг нь багасгасан. Тийм болохоор өнгөрсөн онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх төсөв хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тал байна.
Тухайлбал, 2022 онд эхлүүлсэн зам, гүүрэн байгууламж барих ажилд энэ онд 180 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч Нийслэлээс гарсангүй. Иймд төсвийн тодотголоор, улсын төсөвт суулгах байдлаар шийдсэн байх юм.
Гуравт, 420 гэж яриад байгаа 414 тэрбум төгрөг нь жил бүр олгогдож, санхүүжиж байгаа гэсэн үг биш юм. 2022 онд нийт 269.9 нь, энэ онд 76.9 нь орж иржээ. Тэгэхээр одоогийн байдлаар 345 тэрбум төгрөг нь зарцуулагдаад байгаа гэсэн үг.
Тэгвэл энэ 345 тэрбумаар юу, юу хийсэн бэ.
Энэ мөнгийг дөрвөн бүлэг, 12 багц, 289 төсөл арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Дэлгэрүүлбэл,
- Нийтийн тээврийн парк шинэчлэлд 74.5 тэрбум.
- Газар чөлөөлөлтөд 72.4 тэрбум (2022 онд), энэ онд 17 тэрбум.
- Сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд 20 хувь.
- Гол ба туслах замын ажил 13 байршилд томоохон бүтээн байгуулалт хийхэд 228 тэрбум төсөвлөсөн. 48 тэрбум нь 2022 онд орж ирсэн.
- Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд RFID таг байршуулсан. Энэ нь нийт зарцуулалтын 6 хувь.
- Явган болон унадаг дугуйн зам, гараж хайс буулгах зэрэгт нийт төсвийн 10 хувийг тус тус зарцуулжээ.
Үүний далимд түгжрэлийг бууруулах үүрэг хүлээсэн Ж.Сүхбаатар сайдын тайлбар байр суурийг хамтатган хүргэе.
Тэрбээр “Энэ 420 тэрбум бол Нийслэл өөрийнхөө төсвийн орлогын ийм хэмжээг түгжрэл бууруулах чиглэлд зарцуулах эрхээ олж авсан тухай асуудал. Шууд гаргаад өгчихсөн юм биш. Энд бас он дамжиж хийгдэх ажил ч олон. Тэр дундаа надтай бол огт хамаагүй. Би нэг ч төгрөгийг нь шийдэх боломжгүй. Хүмүүс жил дараалж 420 тэрбум авсаар байгаад хэдэн их наядад хүрчихсэн юм шиг яриад байгаа” хэмээсэн юм.
Харин дугаарын хязгаарлалтын тухайд Ж.Сүхбаатар сайд ирэх намар хэрэгжүүлэхгүй гэж ам шүд алдсан. Бүтээн байгуулалт, бодлого стратегийн хүрээний ажил бодит болох хүртэл тэг зогсолт болчихгүй байх хэрэгтэй. Энэ үүднээсээ өндөр ачаалалтай өдрүүдэд хувийн автомашины хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүй гэсэн байр сууриа Ж.Сүхбаатар сайд ил тод хэлнэ лээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын төсөв биш гэж бичжээ. Сумьяабазар хувиасаа гарасан юм уу. Үгүй. Энэ бол татвар төлөгч ААНБ, иргэдийн татварт хурааласан хөрөнгө. Хэрэв үр дүн гарахгүй бол нэр бүхий этгээдүүд хариуцлагаа хүлээ.
Энэ дурак ирэх намар байхгүй нь ойлгомжтой ш дээ
Монголчууд мөн тэнэг хэнэггүй ард түмэн шүү. Энэ тэнэг бөх Сумьяабузараар нийслэл хотоо удирдуулаад байж байдаг.
Мэдээж Сумъяабузар, Сүхбаатар болон хэсэг бүлэг нөхдүүдийн гараар ороод алга болох нь ойлгомжтой шүү дээ!!! Тэгээд худлаа энэ тэнд цацаж хувиргасан болоод дуусаа!!!!
Төвлөрүүлэх мөнгө гэдэг чинь төсвийн 1 эх үүсвэр. Тийм болохоор яг адилхан. Үүнийг салгаж тайлбарлаж байгаа нь асуудлыг төөрөлдүүлэхтэй адил. Тийм болохоор үүнийг цахим системд оруулж танилцуулах хэрэгтэй. Ийм мөнгөний асуудалд хяналтыг бүр илүү тавих учиртай.
4 иж бүрдэл Олимпийн гүүр барьж байгуулах мөнгө шүүдээ.гэтэл төмөр замдоогуурх гүүрэн гарц гэж нэг сонирхолтой юм хийсэн гэж байгаа
Ирэх намар гэчихжээ ирэх хавар лааз өшиглөөд намар нь төсөвийн мөнгө идсэн юум чинь шоронд явж шонд өлгүүлэх байж юун ирэх намар тэгш сондгойгүй болгоно гээд хуцаад байгаан
Энэ хоер цуслаа бз хийсэн бүтээсэн ажил байхгүй
Зөв сэдэв хөндлөө
Шууд идсэн байгаа наад хулгайчуудыг буудах юмсан
Энэ 2г зайлуул!!!!!!! харахаар сэжигий ??????!!!!!!
Энэ 2 нөхрийн болон ман ын сонгуулийн зардалаа босгоход нилээд их хувь нь алга болсон ингэж л уб ын төсөв замхардаг одоо тэр олон автобус нь яьах урагшлах зам нь алга эсвэл нисдэг автобус авчраа юуу
Түгжрэлийг машиныг цөөлж л бууруулна. Өөрөөр боломжгүй марөөдөл мөнгө идэх арга.