Улс төрийн мэдээ

Өнөөдөр шүүгдэх Т.Аюурсайхан: Шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ тавина

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ. Өнөөдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 14.00 цагаас эхлэх товтой. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэргээр эхлүүлнэ.

Тэгвэл шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Т.Аюурсайхан хүрэлцэн ирлээ. Тэрбээр хэвлэлд дараах байр суурийг илэрхийллээ.

"Хамгийн түрүүнд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнө нь ч удаа дараа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогссон. Ингэхдээ олон дайсан хураасан байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Зохион байгуулалттайгаар энэ асуудлыг өндөр авхууллаа.

Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг ил тодоор  харах байх гэж итгэж байна.

Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг би одоо ороод нээлттэй тавина. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн байгууллагуудад итгэж байгаа. Нэг талаар замхраад байсан нүүрсний сонсголыг Х.Нямбаатар сайд өөрөө ахалж ойрын хугацаанд зохион байгуулах юм байна. Үүн дээр ч талархалтай хандаж байна.

Ер нь УИХ-ын гишүүд ямар нэг эргэлзээтэй асуудал байгаа бол хуулийн байгууллагаар ороод шалгуулчихдаг байх хэрэгтэй.

Намайг олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа. Энэ байж болшгүй. Намайг хилсээр гүтгэж байгаа. ХОМ-ээ бол шалгуулна гэдгээ урьд нь ч мэдэгдэж байсан. Шалгуулсан. Эсэргүүцээд байх зүйл огт байхгүй.

Гадаад томиолтоо хүртэл цуцалж байгаад мэдүүлгээ өгөөд явсан. Маш их гүтгэлгийн мэдээллүүд явж байна".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-30 14:56

Yag sh dee. Byyr tsavchikhgyi khudlaa yarikh umaa. Tegvel yadaj yamar ekh yysvereer khurungujsunuu tailbarlachikhval taarna daa.

Зочин
Зочин
2023-08-30 17:22

Ил тод явуулхаар хулгайч нараа илчилж чадахгүйшд дандаа акулууд бгаа блхр

Холбоотой мэдээ

Back to top button