Улс төрийн мэдээ

Видео: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхийн нийслэл Хархорум" сэдвээр хичээл бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт нээлтийн хичээлийг хүргэж байна. 

Тэрбээр "Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй.

Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шатны сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм" хэмээв. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ

Posted by Боловсрол, шинжлэх ухааны яам on Thursday, August 31, 2023
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button