Цус бүлэгнэлтийн уураг урт хугацааны ковидод нөлөөлдөг болохыг илрүүлжээ

Их Британи эрдэмтэд урт хугацааны ковидоор оношлогдсон өвчтөнүүдэд ядарч сульдах, манарч толгой эргэх шинж тэмдэгтэй холбоо бүхий цус бүлэгнэлтийн уургийг илрүүлжээ.
Урт хугацааны ковидтой өвчтөнүүдийн тархинд хоёр төрлийн уургийн хэмжээ ихэссэн байсныг судлаачид тогтоосон байна. Тэр хоёр уураг нь цус бүлэгнэхэд оролцдог бөгөөд эрдэмтэд урт хугацааны ковидын шинж тэмдгийг үүсгэдэг хамгийн боломжит шалтгаан гэж үзэж буй. Энэ судалгаа нь ковидын улмаас өвчтөнүүдийн уушги, тархинд бүлэгнэлт үүсэж ой санамж, оюун ухааны асуудал үүсгэдэг гэх онолыг бататгаж өгөв.

Үүнээс гадна урт хугацааны ковидын эмчилгээ боловсруулахаар ажиллаж буй компаниудад тус судалгааны үр дүн ашигтай байж болно. Өөрөөр хэлбэл урт хугацааны ковид нь цус бүлэгнэлтийн уурагтай холбоотой гэдгийг тогтоосон тул зарим өвчтөнүүдэд бүлэн хайлуулах эмчилгээ хийвэл ядрах, манарах шинж тэмдгийг бууруулах боломжтой гэсэн үг.
Мөн өвчтөнүүдийн цусан дахь бүлэгнэлтийн уургийн хэмжээг шинжилж бүлэн хайлуулах эмчилгээг эхлүүлэн, урт хугацааны ковидоос сэргийлэхэд дөхөм боллоо. Сүүлийн үед дэлхийн улс орнуудад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир энэ нь ач холбогдол өндөр мэдээлэл юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм учраас ковидын дараах эмчилгээ чух�##�. Манайд шууд гаргаад хаячихсан хүмүүс нь яахаа мэдэхгүй. Юүтүүбээр европын ковид өвдөөд эдгэрсэн хүмүүсийн яриаг сонсож байж л удаан эдгэрдэггүй нь хэвийн зүйл байна гэдгийг ойлгож мэдсэн. Тэр хүмүүс мэдээллээ хува�##�цсаны ачаар санаа зовохгүй аажмаар эдгэрсэн.