Улс төрийн мэдээ

Намрын чуулган: Ё.Баатарбилэг давж заалдсан бол УЕП-ын санал орж ирэхгүй

Намрын чуулганаар анхаарал татах улс төрийн нэг сэдэв бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай.

Одоогоор хоёр ч гишүүн (Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан) эгүүлэн татагдаад байгаа. Улмаар Ё.Баатарбилэгийн суудал ч мөн эзэнгүй үлдвэл нөхөн сонгууль явуулах бодит шаардлага үүснэ.

Ё.Баатарбилэг давж заалдах шатны шүүхэд хандсан уу

Эргэн сануулахад, Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүх УИХ-ын Ё.Баатарбилэгт зургаан жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураах ял оноогоод байгаа юм.

УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хүрээнд шүүхийн шийтгэлийн тогтоол албажтал түүнийг цагдан хорихгүй буюу баривчлахгүй хуультай. Тогтоол албажих хугацаа өнгөрсөн ч тэр баривчлагдаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхэд хандсан байх магадлалтай юм. Энэ талаар шүүхийн хэвлэл, мэдээллийн ажилтнаас тодруулга авахад тодорхой хариулт өгсөнгүй.

Харин УИХ-ын тухай хуулийн:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ.

9.1.1 дагуу, баривчлагдсан бол УЕП-оос санал оруулах нь. Харин УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийсэн. Тэгэхээр баривчлагдаагүй байгаа нөхцөлд УЕП шууд санал оруулах эсэх эргэлзээтэй (Эрүүгийн хэрэг үүссэн ч өнөөг хүртэл санал оруулаагүй байна).

Тэгэхээр одоо,

  • Хэрэв давж заалдсан бол шүүх хурал явагдсаны дараа УЕП-оос санал оруулах эсэх нь шалтгаална
  • Давж заалдаагүй бол намрын чуулган эхэлсний дараа энэ санал орж ирэх цаг үеийн шаардлага бий юм.

Процессын хувьд шүүх хурлын дөнгөж дараахан хаврын чуулган хааж таарсан учир Ё.Баатарбилэгийн асуудал "царцсан юм".

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд л ялтан болсон новш л гишүүн хэвээрээ гэж

Зочин
Зочин

Урд нь бас шоронд сууж байсан шүү дээ

arhangaichuud
arhangaichuud

amaa zajilsan novsh iig archaagaa aldsan hulgaich gej ogt sanaand buusangui hogiin g###g zailaaachee torliin ord noos

Холбоотой мэдээ

Back to top button