П.Сайнзориг: Допинг илэрсэн бөх Б сорьц өгөх хүсэлтээ гаргасан

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн гэж ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн.
Тухайн бөхийн Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргах хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Хэрэв бөх Б сорьц шинжлүүлэхгүй бол А сорьцын буюу эхний шинжилгээний хариуг өнөөдөр зарлах байв.
Тэгвэл өнөөдөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн билээ. Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан болно. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно" хэмээн бичжээ.
Улмаар допингийн шинжилгээний хариуг мэдээлэх хугацаа хойшиллоо.
Тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний хариу гарах хүртэл дахин 14 хоног хүлээгдэх болно.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бадарч гэж санаа муутай лалар а сорьцын хариугаа авсын бол тэр дор нь б сорьцоо өгий гэдэг хүсэлтээ өгөхгүй зивүүн пясдаа цаг алаад лалар чинь
Энэ бөх допинг хэрэглэсэн нь үнэн пм байна. Хэрвээ допинг хэрэглээгүй бол шинжилгээнийхээ хариуг авсан өдрөө л ууман эмээ олон нийтэд үзүүлээд хэвлэлийн хурал хийх байсан. Мөн би допинг хэрэлээгүй. Энэ эмийг уухаар допинг илэрнэ гэж бодоогүй. Тийм өвчинд уусан. Одоо би в сорьцоо шинжлүүлнэ гээд л ярих байсан. Гэтэл дуугүй байж байгаад яг 14 хоногийн хугацааг дуусах өдөр в сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь цаг хожих муу санаа гаргаж байна гэж ойлгогдлоо.
Архангайнхан со талыг авилгалдчихаа шив дээ