Улс төрийн мэдээ

Шинэ айлчлал: Саудын Арабын Ханхүү ЕТГ-ын урилгаар ирнэ

Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап лам Францисын албан ёсны айлчлал өнөөдөр дуусаж байна.

Тэгвэл мөн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Саудын Арабын хаант улсын Ханхүү, Засгийн газрын гишүүн Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна.

Айлчлалыг энэ сарын 4-нөөс буюу өнөөдрөөс эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button