Улс төрийн мэдээ

Аялал жуулчлал: Монголыг сурталчлахад зарцуулсан 7.4 тэрбумыг жуулчдаас 331 дахин нугалж оллоо

Энэ жил Монголыг гадаад ертөнцөд сурталчлах агуулгаар нийт 7.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Тодруулбал,  “Улс орноо гадаадад сурталчлах” агуулгаар 2023 оны улсыг төсөвт 3 болон 4.4 тэрбум төгрөгийн тус тус тусган баталсан. Төсвийн зарцуулалт олон чиглэлд зориулагдаж буй нь ойлгомжтой. Хамгийн наад зах нь өнгөрсөн зун 70 сая гаруй дагагчтай дэлхийн инфлүүсэр контент бүтээгчдийг урьсан.

Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал хийхдээ, 2023 онд аялал жуулчлалын салбараас 600-800 сая ам.долларын орлого олсон гэж мэдээллээ. Энэ бол өнөөдрийн ханшаар 2.1-2.8 их наяд төгрөг болох юм.

Шууд утгаар нь ойлговол 7.4 тэрбум зарцуулаад дунджаар 2.5 их наяд төгрөгийн орлого олсон гэсэн үг.

Хийсэн ажлын үр дүн урт хугацаандаа гардаг. Ялангуяа аялал жуулчлалын салбарт идэвхийлэн хийсэн, зоригтой хөдөлсөн алхмууд наанадаа гэхэд намар, өвөл,  цаанадаа хэдэн жилийн уртад үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой.

Харин төсвийн зарцуулалт, орлого-зарлагын үүднээс нь авч үзвэл эхний жил аялал жуулчлалын салбар зардлаа бүрэн нөхжээ.

Мөн ташрамд нь бичихэд, “Монголыг сурталчлах” агуулгаар тавьсан төсвийн яг задаргаа одоо хүртэл ил биш байна. Сурталчлах зорилгоор зөвхөн контент бүтээх, контент бүтээгчдийг урьж авчрах, маркетинг хийх чиглэлд ажилласан уу. Ер нь дэлхийн олон инфлүүсэр, контент бүтээгчдийг урьсан “NUS SUMMIT” арга хэмжээнд хэдэн төгрөг зарцуулав. Эдгээр нь тодорхойгүй хэвээр байна.

Үүнээс гадна чартер нислэгийн тоог нэмэх, эндэх жуулчдад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд мөнгө төсөвлөсөн байх ёстой. Зөвхөн маркетингд 7.4 тэрбум зарцуулсан бол энэ бидэндээ их мөнгө.


ӨМНӨХ КОНТЕНТ:

Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар энэ онд улсаа гадаадад сурталчлахад 7 тэрбумыг зарцуулж байгаа юу контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амэилт хүсье. Эхний жил болохоор аргагүй биз ээ. Дараа дараагийн жилд илүү орлого олох болтугай....

Зочин
Зочин

Цус гаргасан байна. Бурзай бурзай...

Зочин
Зочин

yes

Зочин
Зочин

Sedwee sudalj bichij bgaarai. Ayalal juulchlaliin talaar tui ch oilgolt alga

Монгол
Монгол

Zuw ym nd l zartsuulaasai

Шударга үнэний дуу хоолой
Шударга үнэний дуу хоолой

7.4 тэрбумын зарлагаа 2оос 3 дахин нугалж олсон гэчихээд 2.4 тэрбумыг олсон гэж тэнэг юм битгий бичээд бай АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ их олсон орлогоо багасгаж бичээд илүүг нь өөрсдөө завшихна уу наад олсон орлогоороо цэцэрлэг сургууль авто зам нийтийн тээвэртээ ЗАРЦУУЛААЧ

Зочин
Зочин

олох гэж шунаж байж ихийг алдаж байгаагаа мэдэхгүй л айна даа.

Холбоотой мэдээ

Back to top button