Нийгэм мэдээ
Натурын гүүрнээс "S'Outlets" дэлгүүр хүртэлх замыг хэсэгчлэн хаана

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлаас хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүр хүртэл Сэлбэ гол дагуу элс, хайргаар шороон түр далан босгосон.
Уг үерийн түр даланг зөөж тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал хийх тул Натурын гүүрнээс S.Outlet дэлгүүрийн баруун уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд орой 17:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ.
Иймд иргэд, оршин суугчид зурагт үзүүлсэн маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг СБД-ийн ЗДТГ-аас зөвлөлөө.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.