Б.Загдсамбар: Улаанбаатар хот дахь 14 гол горхийг судалж, 99 айлыг нүүлгэсэн

99 айл өрхийг үерийн эрсдэлтэй байршлаас нүүлгэн шилжүүлж, өөр байрлалуудад буулгасныг өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалт, кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар өнөөдөр /2023.09.05/ болсон "S' Outlets" дэлгүүрийн газар дээрх 14 чингэлгийг албадан буулгах үйл ажиллагааны үеэр сэтгүүлчдэд тодруулга мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сэлбэ гол болон Улаанбаатар хотод байгаа 14 гол горхийн дэлгэрэнгүй судалгаа гаргасны хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн нийт 99 айл өрхийг нүүлгэн, үерийн эрсдэлтэй байршлаас шилжүүлж, өөр байрлалуудад буулгасан" гэлээ.
Өнгөрсөн баасан гарагт гарсан захирамжаар үерийн эрсдэлтэй бүсэд оршин сууж, бүтээн байгуулалт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдэд газар чөлөөлөх шаардах бичиг хүргүүлсэн. Цаашлаад чөлөөлөлтийн болон буулгалтын үйл ажиллагаа эхэлсэн байна.
Б.УУГАНБОЛОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.