Нийгэм мэдээ

Буянт-Ухаа спорт цогцолборыг 30 тэрбумаар засварлажээ

Буянт-Ухаа спорт цогцолборын засвар дуусаж ойрын хугацаанд ашиглалтад орохоор болжээ.

Биеийн тамир, спортын олон улсын тэмцээн, баяр ёслол, соёл урлагийн арга хэмжээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилго бүхий Буянт-Ухаа спортын цогцолбор анх БНХАУ-ын Засгийн газрын 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаж 2010 оны арванхоёрдугаар сард Монгол улсын Засгийн газарт шилжүүлж байжээ. 

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж, ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна. 

Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны хоёрдугаар сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ. 

зураг

Хятадын инженер-техникийн ажилтнууд ус хаялгын систем солих, цахилгаан сүлжээний угсралтыг шинэчлэх, барилгыг бүтнээр нь нэмж дулаалах, гадна дотор гэрэлтүүлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, шалыг олон улсын стандартад нийцүүлэн дахин угсрах, дотор ханыг бүрэн сольж дуу тусгаарлалттай болгох, гадна дотор өргөн дэлгэц суурилуулах, бүх өрөө тохижуулах, ордны цонх, хана, хаалга шинэчлэх болон бусад ажлыг хийсэн байна. 

Шинэчилсэн ордон нь

  • 5,045 хүний суудалтай
  • спорт арга хэмжээний үндсэн заал,
  • бэлтгэл сургалтын гурван заал,
  • саун,
  • амралтын өрөө,
  • хурлын заал,
  • VIP өрөө,
  • олон тооны техникийн өрөө бусад хэсгээс бүрдэж байгаа юм байна.

Монгол улсын Засгийн газрын өчигдөр /2023.09.06/-ийн хуралдаанаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ-ын барилга байгууламжийн талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Улсын комиссыг ажиллуулж ордны барилга байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын яам болон Улаанбаатар хотын удирдлагад даалгажээ. 

Энэхүү шийдвэрээр тус ордныг Монголын тал албан ёсоор хүлээн авч зориулалтаар нь ашиглах эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа учир ойрын хугацаанд үүд хаалгаа нээж зориулалтын дагуу олон нийтэд үйлчлэхээр болсон талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-07 16:22

Спортын ордон нэртэй спортын дугуйлан түй ч байхгүй. Хотын төв рүү хүүхдээ секц дугуйланд зөөдөг гэх мэт. Дуулдаг хүмүүс тоглолт их хийсэн дээ. Шинэ жилээр хүлээн ав�##�т.

zochin
zochin
2023-09-07 16:52

ЗУРАГ ТӨСЛИЙН ШАТАНД ЭДГЭЭР АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДСЭН БАЙХ ЁСТОЙ ЭДГЭЭРИЙГ ГАРГАЖ ХЭЛЭХЭЭР ШУУД Л ДУРГҮЙЦЭЖ БАЙГААД БАТЛУУЛААД АВААД ЯВДАГ ЭНЭ НЬ 2-3 ДАХИН ЗАРДАЛ ГАРДАЛ ГАРГАДАГ БАЙНА.

Zochin
Zochin
2023-09-07 17:29

Хувийн хэвшилийн байгуулагын ус дулааны шугам 30 жил болоход яах ч үгүй харин төрийнх 10 хан жил болоод элэгддэг нь мөнгөний л асууд�##� байдаг байх да

Холбоотой мэдээ

Back to top button