Улс төрийн мэдээ

Цай Вэньруй: Нутаг бүр мөсөн буцлаа, монголын ард түмнийг хэзээ ч мартахгүй ээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, бүр мөсөн манай улсаас явж буй талаараа жиргэжээ. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажилласан түүхтэй нэгэн юм.

Түүний намтрын тухайд,

  • 1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
  • 1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
  • 1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.

Тэрбээр БНХАУ руу буцах болсон талаараа өөрийн жиргээ хуудаснаа,

Маргааш нутаг бүр мөсөн буцлаа. 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцан, ажиллаж амьдарсан.Энэ сайхан орон зочломтгой ард түмэн тусархуу найз нөхөд надад мартагдшгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цай Вэнь Руй танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Хоёр орон хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд Таны оруулсан хувь нэмрийг Монголын ард түмэн мартахгүй!

Зочин
Зочин

Баярлалаа.

Зочин
Зочин

Энэ хүн ч бараг муухан монголоос илүү монголжсон хүн юм байна. За сайн яваарай

Бат
Бат

Монголд 40 жил ажилласан хүн байна даа Монгол хэлний сайн мэрэгжилтэн байх

Зочин
Зочин

Sain xun. Sain ch ajillasan daa!!! Daraa n irex xun ene xun shig Mongol xelgui umaa gexed ene xunii daitai elegtei setgeltei ajillaasai daa!!

Холбоотой мэдээ

Back to top button