Нийгэм ярилцлага

“Монголын намрын улиралд зураг авалт хийж, аялахаар дахин ирлээ”

БНСУ-ын plus size моделиуд Монголд дахин ирлээ. Тэд анх өнгөрсөн зуны долоодугаар сард ирж, говийн бүсээр аялж зураг авалт хийсэн билээ. Харин энэ удаад намрын улирлын зураг авалтаар зочлов.

Тодруулбал, аялал жуулчлалын "Tourade" компанитай хамтран моделиуд монголын улирлуудын онцлогийг харуулсан видео контент хийх зорилгоор тэд манай хавраас бусад улиралд ирэхээр төлөвлөсөн нь энэ. Манай сурвалжлах баг зун говийн аяллын үеэр нь Дундговь аймаг “Цагаан суварга”-д очиж ярилцаж байсан. Харин энэ удаад тэд манай редакцид ирсэн юм.

-Хоёр сарын өмнө ирээд явсан Монгол, өнөөдөр та бүхнийг угтаж авсан Монгол ялгаатай санагдав уу. Ямар уур амьсгал мэдэрсэн бэ?

SunBiki: Монголд анх ирэхэд зуны сэрүүн агаар маш гоё байсан. Харин энэ удаад хүйтэн агаар угтаж авлаа. Тэгэхээр би энэ удаад өвлийн хүйтэн агаарыг төсөөлөөд аялна. Маш их цас орвол бүр гоё. Тийм хүлээлттэй байна даа.

Skey: Өмнө нь ч, одоо ч сэтгэгдэл маш өндөр байсан. Дөнгөж ирэхэд маш хүйтэн агаар угтсан. Улирал ингэж хурдан, огцом өөрчлөгддөг юм байх даа л гэж бодсон. Одоо Солонгост маш халуун байгаа. Биднийг дахин урьсанд баярлалаа. "Tourade" компанийн залуусаа дахиж харахад баяртай байна. Сайхан аялал болно гэсэн маш их хүлээттэй яваа.  

Foxy: Яг л найзуудтай адилхан баяртай байна. Цаг агаар өөрчлөгдсөн ч монгол хүмүүсийн халуун дулаан сайхан сэтгэлээр хэвээрээ биднийг дахин угтаж авлаа. Өмнө нь биднийг стори хийхэд маш олон хүн монголд тавтай морилно уу хэмээн хүлээж авч байсан. Энэ нь маш таатай байна.

Hari: Сайн байцгаана уу. Энэ удаад энэ багт шинээр ороод анх удаа Монголд ирлээ. Миний анхны гадаад аялал Монгол байсанд баярлаж байна. Анх хөл тавиад цаг агаар нь сонирхолтой санагдсан, дараа уудам тал нутгийг хараад бас сэтгэл хөөрсөн,бас маш их гайхсан. Сайхан аялал болно гэсэн хүлээлттэй байна. 

-Солонгосоос цэлийсэн тал нутагт буух нь сонин байв уу. Монголын намрын улирлын талаар төсөөлөл байсан уу?  

SunBiki: Солонгос, Монголын намрыг ялгаатай гэж бодохгүй байна. Гэхдээ монгол илүү өргөн уудам, тал нутагтай учраас монголын намрыг аялангаа харна даа.

Skey: Солонгосоос илүү сэрүүхэн юм. Энэ удаагийн аяллыг алс хол очихоор төлөвлөж байна. Гол, нууртай газар очоод тэндээсээ монголын намрыг харна гэсэн хүлээлт байна.  

Foxy: Би ч монголын намрыг үзэх, бас хүйтэн цаг агаарын хоолыг идэх хүлээлттэй. Монголд маш хүйтэн болдог гэсэн. Тэгэхээр энэ улиралд тохирсон хоол нь их өвөрмөц байх болов уу.

Hari: Солонгосын намар гэхээр хамгийн түрүүн ургацын баяр санаанд ордог. Энэ баяраар гэр бүлээрээ цуглаж, олон төрлийн хоол бэлддэг. Харин энэ удаагийн ургацын баяраар би монголд ирчихсэн байгаа учраас танай уламжлалт хоолыг идэж үзэх хүсэлтэй. Монголчуудын намрын уламжлалт хоол нь ямар байдаг бол гэж сонирхож байна.

-Энэ удаад ирэхдээ хийхээр төлөвлөсөн зүйл бий юу?

SunBiki: Зун ирэхдээ "Tourade" компанийн залуустай хамгийн ойр байж аялсан бол энэ удаад Монголын олонд танигдсан инфлүүнсертэй уулзах хүсэлтэй байна. Боломж гарах байхаа.

Skey: Би монголын хангай нутгаар аялах хүсэлтэй ирсэн. Бусад хүмүүстэй ойр байж харьцах боломж гарах юм бол сайхан байнаа.  

Foxy: Солонгост залуусыг MG үеийнхэн гэж нэрлэдэг. Тэд сошиал их хэрэглэдэг. Тэгэхээр би монголын өөрийн үеийнхэнтэй уулзаж, тэдний юу сонирхдог талаар асууж үзэх бодолтой байна.

Hari: Солонгос, Монгол орны хоолны соёлын талаар яриа өрнүүлмээр байна.

-Зун ярилцлага өгөхдөө “Солонгост очоод таарсан хүн бүртээ Монголд очоорой” гэж хэлнэ гэсэн. Энэ үг монголчуудад маш их таалагдсан. Харин солонгос хүмүүс яаж хүлээж авсан бэ?

SunBiki: Хамгийн түрүүн мэдээж найзууддаа ярьсан. Монгол үнэхээр сайхан орон, таалагдсан гэхэд би ч гэсэн явмаар байна гэцгээсэн. Тэгээд дараагийн удаа найзуудаараа групп аялал хийж монголд очьё гэж ярилцсан.

Skey: Манай найзууд дунд монголын талаар мэдэхгүй хүмүүс зөндөө. Найзууддаа маш сайхан орон гээд зөндөө зүйл ярьж өгөхөд тэд амралтаа аваад монгол руу аялна гэсэн. Тэд үнэхээр монгол руу аялахыг хүсч байгаа.

Foxy: Солонгост монголын тухай мэдэхгүй зөндөө олон хүн бий. Намайг аяллаас буцаж очиход монгол ямар байсан гээд асуусан. Бас санаа тавьж байсан. Од харсан уу, хоол нь таарсан уу, хүмүүс нь ямар байсан бэ гэх мэтээр. Би тэдэнд хоол нь гоё, хүмүүс нь найрсаг гээд зөндөө их мэдээлэл өгсөн. Наашаа аялах хүсэлтэй найз олон байгаа.

Hari: Манай найзууд буцаж очоод монголд аялсан бүх зургаа үзүүлсэн. Говийн аяллын тухай сонсоод ямар байсан бэ гэж асуухад хариулт нь дандаа эерэг байсан. Тийм учраас би монголд аялахаар ирсэн.

-Монголд өвлийн улиралд дахин зочлох юм байна. Аялангаа зураг авалт хийнэ. Харьцангуй өөр нөхцөлд гоо сайхнаа хадгалж явах нь хэцүү юу. Хамгийн тухгүй зүйл нь юу байсан бэ?

SunBiki: Шууд ямар нэгэн дутагдалтай асуудал толгойд орж ирэхгүй байна. Гэхдээ бид нар ус их уудаг учраас замд явж байхад бие засах асуудал хүнд байсан. Тийм учраас ус их ууж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Бусдаар бол бүх дурсамж аз жаргалтай, хөгжилтэй байсан.

Skey: Гоо сайхны тухайд төрөлхийн бие томтой дээрээс нь бага зэргийн махлаг, өндөр төрсөн. Миний биеийн 90 хувь төрөлхийн гоо сайхан, үлдсэн хувьд нь одоо байгаа байдлаа хадгалахын тулд байнгын дасгал хийдэг. Тухгүй зүйл бараг байхгүй ээ. Бид нар хол замыг машинаар туулсан. Машин замд удаан цаг зарцуулах үед “хурдан явахсан, очихсон” гэх сэтгэл төрж байсан. Бусдаар бол ямар нэг асуудал байгаагүй. Мөн монголоор ярьж чадахгүй, хүмүүстэй шууд ойлголцож чадахгүй болохоор өчнөөн гоё зүйлс яримаар байсан ч харамсалтай байсан.

Foxy: Хүн болгон өөрийн гэсэн биеийн онцлог дүр төрхтэй байдаг. Тэгэхээр зэрэг хүн өөрийнхөө дүр төрхийг гол нь олж харах ёстой. Өөрийнхөө дутагдлыг талыг нуухдаа биш илүү нээж өөртөө юу зохицохыг давуу тал юу болохоо сайн судлах өөрийгөө хайрлах л хэрэгтэй. Говиор аялж байхад гоё байсан ч стори хийж болохгүй нь харамсалтай байсан. Биднийг гоёор харж байгаад баярлаж байна. Дасгал бол миний хобби. Энэ миний нууц байж магадгүй ээ.

Hari: Би ээжийнхээ том биеийг авч төрсөн. Багадаа үүндээ маш дургүй, дутагдалтай тал гэж боддог байсан. Харин дараа нь давуу талаа болгож бодлоо өөрчилсөн. Хүн өөрийгөө яаж хайрлах вэ. Бодлоо л өөрчлөхөд  л болно. Би төрсөн биедээ баярладаг, яаж илүү гоо үзэсгэлэнтэй байхад анхаардаг.  

-Та бүхэн моделийн ажлаас гадна ямар ажил эрхэлдэг вэ?

SunBiki: Би сая монголд ирэхээсээ өмнө АНУ-д очсон. Тэнд дэлхий загварын 7 хоногт оролцож, дизайнеруудын хувцас өмсөж уулзалтуудад оролцсон. Мөн Netflix-ийн нэвтрүүлэгт орохоор бэлдэж байна.

Skey: Би багаасаа жүжигт тоглож бас модель болсон. Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзаж өөрийгөө хөгжүүлэхийн тулд зураг зурдаг. Сүүлийн үед зураг авах, видео хийх сонирхолтой болж үүн дээрээ ажиллаж байгаа.

Foxy: Одоохондоо дээд сургуульд сурч, моделийн ажлаа хийж байна. Завтай үедээ моделийн карьерээ өсгөхөд анхаарч ажилладаг.

Hari: Модель болохын өмнө бариста байсан. Одоо ч гэсэн кофе шопт ажилладаг. Саяхан Maxim сэтгүүлийн plus model шалгаруулалтад тэнцэж, зургаа авахуулсан. Энэ баяраа тэмдэглээд Монголд ирсэн дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 28, 2023 09:36

Цахим орчинд соёлтой бну Яах гд л өөрсөд шигээ бараанаар бодож явдаг бна Харин ч эд нар манай улсын сайхан сурт�##�чилж, орлого оруулж бг шүү.

зочин
зочин
9 сар 28, 2023 12:02

Сайд нар уулзахаар ур�##�дах болов уу, яах бол?

Zochin
Zochin
9 сар 28, 2023 16:37

Soeltoi bie unelegch nar bidend dutaagui.

Должин
Должин
9 сар 28, 2023 18:51

Зайлаа.Монголд эд нар шиг хүүхнүүд байхгүй юу.

Зочин
Зочин
9 сар 28, 2023 20:05

ҮХЭР ХОЧИТ МОНГОЛЧУУДЫН ХАМГИЙН ТЭНЭГ МУНАГ ҮХЭР ШИГЭЭ ЗАН НЬ ЭНЭ.ӨӨРСДИЙХӨӨ ДҮҮ ЭГЧ ГАРААР ТӨСӨӨЛЖ БОДООЧ БИЕЭ ҮНЭЛЭГЧ ГЭЖЭЭ ТИЙМ БАЙСАН Ч ЭНЭ ДООР КОММЕТ БИЧИГЧ НАРЫН ҮНИЙГ НЬ ДИЙЛЭХГҮЙ ХАРИН ШЭЭГЭЭД АЛАА АРЧСАН ЦААСЫГ НЬ ТА НАР ҮНЭРЛЭХ ЭРХТЭЙ ЭСВЭЛ ХАЯСАН ДОТООЖИЙГ НЬ ОЛЖ АВААД БАЙНГА ҮНЭРЛЭЖ ДЭРЛЭЖ УНТААД ГАЧААЛДААД ХЭВТИЙЖААДАА ЛАЛАРУУД ХОХЬ ЧИНЬ ТЭНЭГЭЭСЭЭ БОЛЖ НАДАД ДОРОМЖЛУУЛЛАА ӨШӨӨ Ч ХУЦНА.МОНГОЛ СОЛОНГОСЫГ СОЁЛЫН ТАЛААР ХОЛБОХОД МАШ ТОМ РЕКЛАМ ХИЙЖ БАЙГАА ЭНЭ ОХИДУУДЫГ ХҮНДЛЭЭЧ ҮХЭРНҮҮДЭЭ ЗААВАЛ ТА НАРЫН БОДСОН ШИГ БАЙХ АЛБАГҮЙ БИЗ ДЭЭ АРЧААГҮЙ ЮМНУУД

Зочин
Зочин
9 сар 28, 2023 22:31

Монголд аялж байгаа солонгосчууд маш бүдүүлэг байна аа. Музей буудлуудыг ёстой дэлбэлж байна аа. Жаахан ёс зүйтэй цэвэрч соёлтой баймаар бна.

Зочин
Зочин
9 сар 29, 2023 10:00
Reply to  Зочин

Za sain helii haha

Зочин
Зочин
9 сар 28, 2023 22:33

Манай гэрт ирж долоо хоноорой.

Зочин
Зочин
9 сар 29, 2023 00:58

Biyee vnlegch nar baij de harwaas

Зочин
Зочин
9 сар 30, 2023 18:58

ёооо. Бүгдийг нь бавчмаар байнаа яах уу

BAIGAL
BAIGAL
10 сар 1, 2023 01:56

САЙХАН БҮСГҮЙЧҮҮД БНӨӨ МОНГОЛД ТААТАЙ САЙХАН АЯЛААРАЙ

BAIGAL
BAIGAL
10 сар 1, 2023 02:09

ҮНЭХЭЭРИЙН ДАЖГҮЙ САЙХАН ЭМЭГТЭЙЛЭГ БҮСГҮЙЧҮҮД ЮМАА СОЛОНГОСТ ИЙМ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ ГЭХЭЭР СОНИН ЮМАА СОЛОНГОС ЭМЭГТЭЙЧҮҮД МӨРГҮЙ ЦЭЭЖ ЖИЖИГ МАШ ТУРАНХАЙ ХӨХГҮЙ ХАВЧИГДУУ ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙЛ ГЭЖ БОДДОГ БАЙСАН АМЖИЛТ ХҮСЬЕ ТАВТАЙ МОРИЛ НУУ

Холбоотой мэдээ

Back to top button