Нийгэм мэдээ

Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийг орон сууцжуулна

Барилга, хот байгуулалтын, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хамтарсан сайдын тушаалаар 2023 оны 7 дугаар сард "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх" хөтөлбөрийг баталжээ.

Манай улсад нийт 897 мянган өрх бүртгэгдсэний 94 мянган өрх хөгжлийн бэрхшээлтэй нэг, түүнээс дээш тооны гишүүнтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй 94 мянган өрхийн 44 хувь нь гэр, 19 хувь нь орон сууц, 0.5 хувь нь сууцны тусдаа байшин, 0.9 хувь нь нийтийн байранд амьдарч байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөр эрхэлж, орлого олдог хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны бодлого, төсөл хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт хамруулах замаар амьдралын чанар \ажиллах, сурч боловсрох, эрүүл байх\-ыг нэмэгдүүлж, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангахад чиглэж буй аж.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйтэй ЭНД-ээс танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батсүх Батэрдэнэ
Батсүх Батэрдэнэ
2023-10-02 16:45

Сайн байцгаана уу? би цус харваад өрөөл болоод 4 жил болж байна нас өндөр ээжтэйгээ хоёулхнаа амь зуудаг юмаа.Надад тэр байрнуууудаас олдох болов уу???

Зочин
Зочин
2023-10-02 19:01

Sain bnu ymar goe medee we manaid 3 hvn baisan hoer ah maani Burhan bolson odoo egch maani bgaa sardaa bolmjiin mongoo tolood bairtai bolgoj ogwol saihan l bna hvitend ger orondoo sheej bagaad baihaar dulaan dotoroo oo-toi bwal haluu ustai usand oruulhad hvrtel Amar shv de ene baingiin. Asargaand bgaa hvmvvst sanaj bolgmol saihan l bna

Зочин
Зочин
2023-10-02 19:03

Sain bnu haana ochoj uulzah we holboo barih dugaar bwal ogooch

Back to top button