Нийгэм мэдээ

Батсүмбэр сум "Сөгнөгөр" рүү нэвтэрсэн иргэдээс үндэслэлгүйгээр хураамж авч байжээ

Авилгатай тэмцэх газар “Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газарт нэвтрэхэд автомашин бүрээс 6000 төгрөг хураахын зэрэгцээ тухайн автомашинд зорчиж буй том хүн бүрээс 2000 төгрөг, хүүхэд бүрээс 1000 төгрөгийн хураамж авч байна” гэх гомдол мэдээлэл ирсэн байна.

Мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд Батсүмбэр сумын ИТХ-аас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Сөгнөгөр, Баянголын нийт 17480 га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар тогтоож, тус газарт нэвтрэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/71 тушаалыг үндэслэн “Байгалийн нөөц газар” гэсэн ангиллаар иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байсныг таслан зогсоолгох арга хэмжээг авчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ”-г шинэчлэн тогтоосон ба үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/439 дүгээр тушаалаар баталсан Улсын тусгай хамгаалалалттай газар нутгийн 34 захиргаанд хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button