Б.Дэлгэрсайхан: Эхлээд ажилтайгаа танилцъя. Худлаа амлахгүй, хүнд ялархахгүй ажиллана

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллах үүрэг даалгаврыг МАН-ын Удирдах зөвлөлөөс аваад буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та томилогдоод юуг голчилж ажлаа эхлэх вэ?
-Ерөнхий сайдаас үндсэндээ үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаарт, төрийн шийдвэр арай гараагүй, албажаагүй байна. Ажлаа хүлээж авсны дараа өмнөх удирдлагын хийж байсан ажилтай сайтар танилцана. Ингээд хэрхэн ажиллах тал дээр шийдвэр гаргана.
-Саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Намын даалгавар гэж тулгасан, үндсэндээ хайруулын тавган дээр суучихлаа. Эхлээд би ажилтайгаа танилцах ёстой. Энэ бол олон жил бугшсан асуудал шүү дээ. Зайлшгүй шийдэх ёстой, шийдэхийн тулд Улаанбаатар хотын иргэдээс асуух хэрэгтэй.
-Автобусны тендерийн асуудыг үнэн мөнөөр нь дэлгэж чадах уу?
-Парк шинэчлэл үргэлжилж таарна. Бусад асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэх учиртай, би оролцож болохгүй.
-Энэ өвөл нийслэлчүүд шинэ автобусаар зорчиж чадах уу?
-Байр байдлыг газар дээр нь очиж танилцаагүй байгаа үед худлаа амлалт өгөх буруу. Олон хүчин зүйл шалтгаална. Бодитой юм хэлэх хэцүү байгааг ойлгоорой.
-Хотын, түгжрэлийн асуудал тантай хэр ойр вэ?
-Хүн бүрд бодол бий байх. Хүн бүрийн бодлыг нийлүүлж байж шийдвэр гаргана. Намайг аж ахуйн ажил хийчих болов уу гэсний үндсэн дээр үүрэг даалгавар өгсөн. Хот бол аж ахуйн ажил шүү дээ. Нийслэл гэдэг бол бараг л Монгол Улс гэсэн үг. Худлаа яримааргүй байна, юмаа сайхан үзэж танилцъя. Хэдий надад үүрэг даалгавар өгсөн ч хүнд ялархана гэж байхгүй. Сонгуулийн амлалт өгөхгүй. Алсдаа үр ашигтай байх томоохон шийдвэр л гаргаж ажиллана.
-Х.Нямбаатар сайдтай хэр ойлголцож ажиллах вэ?
-Миний түшиж, тулж, ойлголцож ажиллах ганц хүн бол Х.Нямбаатар сайд шүү дээ.
2016 онд буцалтгүй тусламжаар Замын-Үүдийг камержуулж болох байлаа. Энэ бүрийг яриад байх ач холбогдол бага. Хүүхдийг хамгаалах талд олон ажил хийгдэж байгаа. “Эцэг эхээс багшийн гарт” гэх мэт. Надад мэдээлэл бий, бид байнгын холбоотой байгаа. Сэжигтнийг өчигдөр Цогтцэций сумын гуанзнаас барьж авсан. Сэжигтэн газраа зааж өгнө гээд явж байна. Өнөө өглөө би зардлыг нь гаргаж, нисдэг тэрэг гаргаж ажиллуулж байна.
-Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт та ял чангатгах ёстой гэж боддог уу?
-Би өөрөө хуульч хүн. Болдог бол ийм улсыг цаазаар авах учиртай гэмээр. Одоогийн энэ сэжигтэн бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр 12 жил ял эдэлсэн хүн байна билээ.
-Дорноговь аймагт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт туссан байна. Гэтэл хүүхдийн агуулгад байхгүй?
-Манай аймагт нэг ч хөшөө байхгүй. Гурван жилийн өмнө хөрөнгө оруулалтын төслүүд байгаа байх.
-Камержуулахад хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Хамгийн сүүлийн үеийн камер гэхэд л бүгдийг шинэчлэхэд 1.5 тэрбум төгрөг орох болов уу гэж тооцсон. Дорноговийн бүх л төсвийн төлөвлөгөөнд гишүүний хувиар саналаа өгч ирсэн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой итгэл төрөхгүй бна. Төрөөс төрсөн тэрбумтанд юу дутлаа гэж сайдын ширээ сандал руу гэтнэ вэ. Улс оронд юу хийж гийгүүлсэн юм бэ. МАН тарах цаг болжээ өөр боловсон хүчин бхгүй юу. Хэдэн адлөгдсан новшнуудыг л тойруулөад сонгоод бх юм. Тэд нар нь тийм супер мэдлжгтэй юу тээ бүүр новш юмаа. мАНыгбайнга сонгодог эргүүнүшд энийгээ хардаа
Хүн зодож бужигнуулаад байдаг гар л сайд гэх шиг. Ийм ёс зүйгүй новшнууд болж байгаа юмуу
Нуухыг нь авах гэж нүдийг нь сохолжээ гэх ч болжээ.хотын дарга түгж сайд 2.одоо харах л үлдлээ.одоонйхоос ажил дээрдүүлж ажилна шүү.аливаа тайлбар хэрэггүй.
ИЙНХҮҮ ХОТЫН ТҮГЖРЭЛ БАЯРТАЙ БОЛЛОО ЯМАР Ч МУНДАГ ШИЙДВЭР ВЭ? ЗОЛБИН ЖОЛООЧ НАР Л ТҮГЖРЭЛ ҮҮСГЭНЭ ШҮҮ ГЭЖ ХЭЛЭХ БАЙХДАА ЭНЭ НӨХӨРТ УИХ ГИШҮҮН АХДААД БАЙХАД БАС ЮУН САЙДАНЦАР ВЭ? АМЖИХ УУ? ЧАДАХ УУ? ХАРЖ Л БАЙЯ ТӨРИЙН ШИЙДВЭР АЛБАЖИХААР ХИЧЭЭЖ ҮЗЭЭРЭЙ ИРЭХ ЖИЛИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ ДОРНОГОВЬДОО БАГИЙН ДАРГА ХИЙГЭЭРЭЙ
нүүрсний хулгай шиг төмрийн хүдэр зөөж байгаа новш шүү дээ. Наад ажлыг чинь хийх зав гарах юмуу.
Turuus - Ulsaas " Mungu edvel medeej asuudald orno ! ! ! " Ene Hyn bol Ashig - sonirholiin Zurchultui Tom - Asuudaltai Hyn Odoo ene Ulsdaa - Yagaad ene Hyn Nuguu Vagonii - damiin yneer hiisen naimaaniihaa " Munguur Ulasdaa Yum hiij bolohgui gej ???
Odoo Hyn Ulsaas Mungu edehn uu ???
Ard - Tumen Harah n Yldlee !!!
Энэ гишүүн дорвитой ажил хийнэ гэж бодож бна чаднаа!!!