МУИС-ийн зүүн талын барилга суурийн усаа ус зайлуулах шугамд нийлүүлж байна

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт МУИС-ийн 4, 5-р байрны зүүн талд “Хан хөгшин стайт” ХХК-ийн захиалгаар баригдаж буй, орон сууцны зориулалттай барилгын сууриас гарсан усыг зөвшөөрөлгүй авто замын ус зайлуулах шугамд нийлүүлж байна.
Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимпын хорооны баруун талд “Монгол хьюндай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй оффис, худалдааны төвийн зориулалттай барилгын сууриас гарсан усыг шугам хоолойгоор дамжуулан Сэлбэ голд нийлүүлж байна.

Эдгээр үйлдэлд БОАЖЯ-наас хяналт тавин ажиллаж, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан ус ашиглуулах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан хөгшин стайт” ХХК, “Монгол хьюндай” ХХК-д хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг хүргүүллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.