Нийгэм мэдээ

Гитар зохион бүтээсэн 16 настай Б.Шижирбат: Физик, дизайн технологийн хичээлийн суурь ойлголт тус болсон

Гарын доорх материал ашиглан гитар хийж, уг бүтээлээрээ өөрөө тоглож буй 16 настай хүү олны анхаарлыг татаад буй. Сэлэнгэ аймаг Мандал сумын 3-р сургуулийн 11в ангийн сурагч Б.Шижирбаттай ярилцлаа.  

-Дууны давтамжийг судлаад өөрөө гитар хийсэн гэж байна. Ямар материалаар, хэдий хугацаанд яаж хийсэн бэ?

-Гитараа мод, төмөр хайрцаг, хадаас, боолт, потенциометр буюу хүчдэл хуваагч, гитарын оролт зэрэг гар доорх материал ашиглаж 14 хоногт хийсэн. Гитарын утаснуудын хөдлөх давтамж, хөгийг pickup гэдэг зүйлийн тусламжтайгаар гитарын өсгөгч рүү дамжуулна. Pickup нь өөртөө соронзон орон үүсгэж зэс болон төмөр утасны дууг бичиж авдаг microphone маягийн зүйл.

-Тэгэхээр шинжлэх ухааны хичээл, чиний өөрийн хөгжмийн сонирхол хоёр хамт явж байна гэж ойлгоод байна. Чамайг энэ гитарыг хийхэд юу хөтлөв?

-Багадаа зурагтаар “Хурд”, “Харанга”, “Нисванис” хамтлагуудыг их үздэг, цаанаасаа л нэг гоё санагддаг байсан. Жаахан том болоод зөвхөн монголын гэлтгүй гадаадын хамтлагуудыг сонсдог болсон. Тэгээд жил гаруйн өмнөөс өөрөө цахилгаан гитар тоглож сураад ая зохиоё гээд бие даан сурч байгаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зохион байгуулсан “Super Science Selenge 2023” уралдааны талаар сонсоод өөрийгөө нэг сориод үзье, багийнхаа хамт олонтой шинэ юм туршиж үзье, суръя гээд гитараа хийж оролцоод дэд байрт шалгарсан.  

-Багаа яаж бүрдүүлсэн бэ. Гитарыг хийхэд хэр хүндрэлтэй байв?

-Ангийнхаа найзуудаар багаа бүрдүүлж, Т.Тэмүүлэн, С.Хүслэн, О.Эрдэнэтунгалагтай дөрвүүлээ орсон. Гитар хийхэд анх хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй, бага багаар хийж туршиж үзсэн. Холболт болон цахилгааны зүйлс нь төвөгтэй байсан. Гэхдээ интернэт, гитарын  мэдлэгтэй танил ах болон багш нараасаа тусламж авсны үр дүнд бүтээлээ хийж дуусгасан.

Б.Шижирбатын найзуудтайгаа хамт хийсэн гитар

-Гитар хийхэд шинжлэх ухааны ямар хичээлүүдийн суурь ойлголт хэрэгтэй болсон бэ?

-Физик болон дизайн технологийн хичээл суурь ойлголт болсон. Жишээлбэл, модоо яаж биетэйгээ холбох, цахилгаан гагнуур яаж хийх, хэрхэн гарын доорх материалаар бүтээлээ хийх зэрэгт тус болсон. Шинжлэх ухааны хичээлүүддээ үнэхээр сонирхолтой. Физикийн хичээлийн Т.Уранбилэг багшаасаа яаж зөв аюулгүй холболт хийх тал дээр тусламж авсан.

-Өмнө нь шинжлэх ухааны хичээлтэй холбоотой тэмцээн, олимпиадад орж, өөрийгөө сорьж үзсэн үү?

-Ийм тэмцээн Сэлэнгэ аймгийн  хэмжээнд анх удаа болж байна, миний хувьд бас анх удаа л шинжлэх ухааны холбогдолтой тэмцээн уралдаанд орж үзлээ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Өөрийн хобби сонирхлоос хуваалцвал?

-Чөлөөт цагаараа гитар тоглож, хөгжим сонсож, хааяа цагийн ажил хийдэг. Хобби гэвэл олон төрлийн хөгжим судлах, тоглож үзэх, эвдэрсэн юмыг засах угсрах, амьтан тэжээх дуртай.

-Удахгүй төгслөө. Ямар мэргэжилтэй болъё, хаана суръя гэж төлөвлөж байна вэ?

өгжимчин болно гэсэн бодол байгаа ч яг нарийн төлөвлөсөн юм байхгүй л байна. Бодлоо их өөрчилдөг болохоор гадаад дотоод явж, аялж, олон хүнтэй уулзаж, олон мэргэжил дээр судалгаа хийж, орчин, соёл, сургуультай нь танилцаад мэргэжлээ сонгоно гэсэн бодолтой байна.

-Аав, ээж нь юу гэж зөвлөж байна вэ?

-Аав, ээж, гэр бүл бол өөрөө дуртай юмаа хийгээд, өөрийнхөө аз жаргалыг олоорой гээд их дэмждэг.

-Хөдөө суманд амьдрахад хөгжлөөс хоцорч байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү. Суманд амьдрахын давуу болоод сул тал нь юу вэ?

-Суманд амьдрахад хөгжлөөс бага зэрэг алслагдмал санагддаг. Жишээ нь, ямар нэг зүйл авах, эсвэл оролцох гэхээр заавал хот төв газар руу очих хэрэг гардаг нь хүндрэлтэй. Харин эрүүл агаар, ус, хүнс, аюулгүй орчин, түгжрэлд санаа зоволтгүй, газрууд нь ойрхон зэрэг нь давуу тал.  Суманд чанартай үйлчилгээ, хувцас хунар, соёлын хүртээмж дутагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-17 10:28

Юм ховор хүнд хэцүү социйлизмын үед 1980 аад хүүхэд байхдаа физикийн багш натрайгаа гитар хийж л явлаа. Одоо бол бүр илүү гоё хийх боломжтой. Хийчихсэн юмаа хар бацаануудаа.

Зочин
Зочин
2023-10-20 03:24
Reply to  Зочин

Ene chin zugeer gariin doorh material ashiglaj hiisen buteel shuudee

Зочин
Зочин
2023-10-17 11:59

Зохион бүтээх биш өөрөө гарын доорх матери�##� ашиглан хийсэн гэх нь зөв. Гэхдээ мундаг хүү байна аа. Амжилт хүсье!

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-10-17 14:46

мундаг хүү байна улам сайн хичээж нэр төрөө хамга�##�ж яваарай

Багш
Багш
2023-10-17 16:02

Ховор л хүү бна

Зочин
Зочин
2023-10-20 03:22

ene huuhed neeree setgesen bn shuu . Gehdee l temtseen derr harsnaas hoish setgel tatagdaad bh ym .

Холбоотой мэдээ

Back to top button