Гадаад мэдээДЭЛХИЙ

2023 оны дэлхийн хамгийн амттай бяслагийг тодруулжээ

Их Британид үйл ажиллагаа явуулдаг “Guild of Fine Food” компанийн жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хамгийн амттай бяслагийг тодруулах тэмцээн болж өнгөрчээ.

Тэмцээн Норвеги улсын Тронхейм хотод болж дэлхийн 43 орноос 4,502 бяслаг дундаас хамгийн амттайг нь тодруулсан байна.  Энэ жилийн ялагчаар Норвегийн “Gangstad Gårdsysteri” фэрмийн “Nidelven Blå” нэртэй бяслаг тодорсон аж.

Тус фэрмийн ерөнхий менежер Марен Гангштадт “Бид эндээс хоёрхон цагийн зайтай байрладаг жижиг сүүний ферм. Манай нутгийн зүлэг дээр тэмцээн болж байгаа нь миний хувьд маш ач холбогдолтой зүйл. Бас манай үйлдвэрийн ажилчид энд байсан нь илүү ач холбогдолтой болголоо” гэж хэлжээ.

Дэлхийн хамгийн амттай бяслагийг тодруулах тэмцээний менежер Жон Фаррандын хэлснээр тус тэмцээн 1988 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн аж. Хамгийн анхны тэмцээнд 250 гаруй бяслагаас ялагч тодруулсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button