ОХУ тив алгасах баллистик пуужин туршлаа

ОХУ-ын Батлан хамгаалах яам III Император Александр нэртэй стратегийн, цөмийн хүчин чадалтай шумбагч онгоц нь Булава тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсан гэж ням гарагт /2023.11.05/ мэдээлжээ.
Америкийн Эрдэмтдийн Холбоо мэдээлснээр Булава нь 6 хүртэлх цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай аж. Тус пуужинг ОХУ-ын хойд бүсэд орших Цагаан тэнгисээс харваж олон мянган километрийн зайд оршдог Алс дорнодын Камчатка дахь байг оносон байна.
III Император Александр нь Оросын “995 Борей” ангиллын долоо дахь шумбагч онгоц юм. Харин “Борей-А” ангиллын дөрөвдөх шумбагч гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ ангиллын шумбагч онгоцнуудыг НАТО Долгорукий ангиллын онгоц гэж нэрлэдэг.
Хүйтэн дайн дууссаны дараа ОХУ Юрий Долгорукий нэртэй хамгийн анхны цөмийн шумбагч онгоцоо танилцуулж байсан юм. Борей ангиллын шумбагч онгоцнууд нь 16 хүртэлх Булава тив алгасах баллистик пуужин тээвэрлэх чадвартай. Булава пуужин нь 12 метр өндөр, 8 мянган километрийн зайд орших байг онох хүчин чадалтай аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросуудаа наад пуужингаа энэ дайндаа ашиглаад украйн болон түүний холбоотнуудыг устгах хэрэгтэй.
одоо болсон. Дайнаа дуусга. Орос, Украйн хоёрын дунд яс хаядаг нөхдүүд одоо болно.
Мулгуу оркууд байх юмаа
Фашист орос мөхөөсэй! Орос мөхвөл монгол хүчирхэгжинэ. Бид оросын кольцооноос гарч, Чингис хааны үе шиг задгай чөлөөтэй гарцтай болно.