Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Автобус 3” баазын газрыг зарах ажлыг Ш.Үнэнбат гардаж, 10 тэрбумын нугалааг Г.Төмөрбаатар Ж.Ганбаатарт гаргаж өгсөн үү

Хотын дарга Х.Нямбаатар ирэх оны хоёрдугаар сар гэхэд 800 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй. Шинэ автобуснуудаа хаана байрлуулж, хэнд хариуцуулах вэ гэх асуудал одооноос яригдаж эхлэв. Энэ талаар тэрбээр хэвлэлд “Автобуснуудаа оруулж ирээд хадгалах гарааш байхгүй” гэсэн байдаг. Үнэн. Төрийн өмчийн хоёр автобус баазад автобус нэмж хадгалах хашаа, гарааш байхгүй. Байсан зүйлээсээ төр татгалзчихсан. Яагаад татгалзаж, хувьчлав гэдэг асуулт дөрвөн жилийн дараа л гарч ирж байна.

Одоогийн УУХҮ-ийн сайд, "Оргил"-ын Ж.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Автобус-3” баазын 2.5 га газар бүхий 80 автобусны гараж, контор, үйлдвэрийн байр, сэлбэгийн склад зэрэг найман барилга, байгууламжийг 20 тэрбумаар авчихсан түүхтэй.

Зарагдах үнийг 10 тэрбумаар буулгах ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатар хөшигний ард ажиллаж, "мөнгөжсөн" талаар яригддаг байна. Тэрбээр 15 сарын өмнө Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэдгээрээ ид бичигдэж эхлэв.

Энэ түүхийг задлая.


-30 удаа амжилтгүй болж, 10 тэрбумаар үнээ бууруулж орж ирсэн дуудлага худалдаанд Ж.Ганбаатар ялсан түүх-

“Зорчигч Тээврийн Нэгтгэлийн III бааз” Нийслэлийн Засаг даргын 1998.04.07-ны өдрийн А/64 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3.6 га газарт үйл ажиллагаа явуулж ирсэн. 2004 оноос 1.1 га газрыг тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ААН-д хэсэгчлэн зарсан нь шүүхээр орсон байдаг.

Э.Бат-Үүлийг Хотын мээр байх үед үлдсэн 2.5 га газрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарах шийдвэр гарсан ч, худалдан авах санал ирээгүй.

НИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тоот тогтоолоор мөн хувьчлах шийдвэр гарсан.

Түүний дараа Хотын мээр болсон Су.Батболд 2017.06.07-ны өдөр нээлттэй дуудлага худалдаагаар оруулж зарах шийдвэрийг дахин гаргасан.

Ингээд 2015 оноос хойш 2019 оны арваннэгдүгээр сарын 8-н хүртэл 30 удаа дуудлага худалдаа зохион байгуулсан ч иргэн, аж ахуйн нэгжүүд оролцоогүй байгаа юм.

Тэдгээр дуудлага худалдаануудад доод үнийг нь 26 тэрбумаар дуудаж байсан. Харин 2020 оны зургадугаар сарын 3-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн дахин дуудлага худалдаа зохион байгуулахдаа доод үнийг нь 10 тэрбум төгрөгөөр бууруулж, 15.8 тэрбумаар тогтоож байжээ. Өөрөөр хэлбэл, зарах үнээ 10 тэрбум төгрөгөөр хямдруулсан гэсэн үг.

Гэтэл УИХ-ын Ж.Ганбаатар урьдчилж мэдээд хүлээж байсан юм шиг тус дуудлага худалдаанд “Камдер” ХХК-иараа оролцсон. Түүний “Камдер” ХХК-тай хамт Д.Чинбаатар, В.Бат-Эрдэнэ гэх хоёр иргэн оролцсон. Ингээд Ж.Ганбаатар “Камдер” ХХК нь 20 тэрбум 20 сая төгрөг гэх үнэ хэлснээр тус 2.5 га газрыг хувьчилж авсан түүхтэй.

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат зохион байгуулж, Г.Төмөрбаатар 10 тэрбумын нугалаа гаргасан гэх хардлага-

Түүнд “автобус 3” баазын үнийг даруй 10 тэрбумаар буулгасан гэж хардагддаг хүмүүс нь тухайн үеийн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат нар.

Уг худалдан авах ажиллагааг Г.Төмөрбаатарын найз Ш.Үнэнбат албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд зохион байгуулж, гарын үсэг ч зурж байж. Зарагдах үнийг 10 тэрбумаар буулгах ажиллагаанд Г.Төмөрбаатар хөшигний ард ажиллаж, "мөнгөжсөн" талаар яригддаг байна.

Тэд НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд 2016-2020 оны хооронд хамт багтаж байсан, найзууд аж. Мөн Завхан нутгийнхан.

Өдгөө Г.Төмөрбаатар Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн. 15 сарын өмнө шилжүүлсэн 9 гаруй тэрбум төгрөгийг шилжүүлсэн эзнийг эрж буй. Түүний охин нь "сахал" Д.Эрдэнэбилэгийн ойрын хүн байсан А.Шоовдор агсны бэр. "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн өв залгамжлагчаар нэрлэгдсэн А.Шоовдор агсны хүүгээр дамжих сэжим гэх сэжүүрээр шалгагдаж байна.

Ш.Үнэнбат нь өдгөө НИТХ-ын дарга Д.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Моринд ихээхэн хоббитой. Нийслэлийн алдарт уяач хүн юм. Түүний аав Монгол улсын гарьяат барилгачин Шагдаррагчаа. Ш.Үнэнбат өөрөө барилгачдын талбайг барьж байсан намтариай аж. Хувьцааных 14 хувийг эзэмшдэг гэр бүлийн “Бармон” компани нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч. Түүний ах дүү нийлсэн долоон хүн тус компанийг хамтран эзэмшдэг. Хөгжлийн банкнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд 13,837,520,380 төгрөгийн зээл авсан. Зээлийн үлдэгдлийн асуудал шүүхэд бий.

-

Сайд Ж.Ганбаатар “Камдер” ХХК-иараа 25 давхар өндөр дөрвөн блок барилга босгож байгаа.

Барилгын ажлыг “Камдер” ХХК болон “Зуншин” ХХК хамтран гүйцэтгэж буй. “Камдер” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний эхнэр Б.Хишигжаргал, охин Г.Хүслэн нар эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяагийн нөхөр Б.Төгсбаяр ажилладаг.

Энэ газраа авсан талаар “Хэн нэгнийг луйвардаж, эсвэл менежментийн өөрчлөлт хийж, үнэгүй аваагүй шүү. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх л зөвшөөрлийг нь авч, барилгаа барьж байгаа. Баригдаж байгаа барилгыг би ямар үүрээд явах биш дээ. Монголын ард түмэн ороод амьдарна” гэж ярьсан байдаг.

Эцэст нь Ж.Ганбаатар авсан 20 тэрбумаа хэд дахин нугалж олно. Харин төр 20 тэрбумаар зарсанаасаа илүү хөрөнгөөр автобуснуулынхаа зогсоолын асуудлыг шийдэх нь тодорхой болчхоод байна.


Энэ талаарх өмнөх Хэргийн мөрөөр: Г.Төмөрбаатарын Ч.Сайханбилэг рүү шилжүүлсэн 2.8 сая ам.долларын эздийн эрэлд гарна нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-11-11 09:57

гараашийг зарахгүй бол хоол нэхээд байсан юм байх даа хөөрхий

Зочин
Зочин
2023-11-11 11:10

Солир ганбаа их баян хүнүү

Зочин
Зочин
2023-11-11 12:14

Burhan mini yu be emleg barih gesen gazar oldohgvi bain geel ervvl mendiin yam orilood baihiin tegsen uls gazraa zarah geed 30 udaa duudlag hudaldaa zohion baiguulaad hvn orolzohgvi baisan genvv yugaa huzaad baigaa ymbe uls gazaraa zarahgvi emlegee barichuul bolchih ym bishvv yazan tolgoitoi bizdaanuud be

Зочин
Зочин
2023-11-11 12:29

Буйран.дээр баригдаж буй барилын 1м2 үнэ нь 8сая төг .монгол хүн лав худ�##�даж авч дийлэхээргүй өндөр өртөгтэй.

хүннү
хүннү
2023-11-11 16:27

Яасан цадаж хандаггүй луйварчид вэ? Хотыхны хөл з�##�гуулдаг автобус баазын газар, гражийг зараад байхдаа яадаг юм? Яасан арчаагаа �##�дсан хогнууд вэ та нар. Нийслэлчүүд ингээд хүлцэгүй байгаад байх уу? Одоо сүүлдээ хотын төвөөр машинтайгаа зорчих эрхгүй болох нь. Баянголчууд Оргилийн “улаан” уутанд хууртагдаж сан�##� өгдгөө боль. Шагдаррагчаа гуайг танина, мундаг буур�##� байсан шүү дээ арай ч Үнэнбат шиг луйварчин байгаагүй Үнэнбатын аав өөр хүн байгаасай.

Цэцгээ
Цэцгээ
2023-11-11 21:59

Мөнгө улаан нүд цагаан гэгчээр хууль бусаар олсон юм хоол болохгүй л дээ.Одоохондоо болж байгаа боловч хожим ирэх үйлийн үр гэж аюултай.Санаж явах л хэрэгтэй

Эрдэнэ
Эрдэнэ
2023-11-11 22:14

Зссссм Сайханбилэгт пад ч үгүй юм байна ш дээ

Зочин
Зочин
2023-11-11 22:41

Өө нөгөө Бумбаяр зааны эхнэр Одончимэг ч билүү тэрийг автобус баазын дарга байхдаа газар зарсан гэж бодож байсан чинь зарсан эзэн нь энэ нөхөр байжээ. Шун�##�тай тийрэн бэ

Зочин
Зочин
2023-11-11 22:46

Бичсэн сэтгэгдэлд устгаад бна даа

Зочин
Зочин
2023-11-12 06:46

Төр энэ газрыг зарахгүй л бол болохгүй байсан юм баых даа
Төрийн нэр барьсан Төмөрбаатар гэж ямар өлөн новш вэ.

Зочин
Зочин
2023-11-12 10:05

@бузарууд

Зочин
Зочин
2023-11-12 12:19

Ха ха Монголд нам дагаж л өлөн хулгайч луйварчид нь тэнгэрийн амьтан аятай

Зочин
Зочин
2023-11-12 12:45

Ганбаатар гэх чихрийн наймаачнаар гол с�##�бар уул уурхайн с�##�бараа удирдуулж л байдаг. Мэргэжлийн хүмүүс байдаггүй юмуу, мэддэг чаддагаар нь удирдуулж байгаач

Зочин
Зочин
2023-11-12 14:50

Улсын сайхан зүйлийг юу ч үгүй цөмөөд дуусгах юм даа . Тэгээд хог болгоод хаячих юм.Бас болоогүй гэмгүй хүн шиг УИХ д суучихсан байгаа

Зочин
Зочин
2023-11-12 15:37

Хийх юмаа олж ядчих юм. Ядаргаатай юм бэ.
Их хур�##�, сайд, дарга, эрх мэдлийн сууд�##� зөөлдөөд бгаа юм биш үү

Зочин
Зочин
2023-11-12 16:02

Үнэнбат чинь �##�дарт газарчин Наранхүүгийн төрсөн дүү Одончимэгийн нөхөр өздэ

Зочин
Зочин
2023-11-12 21:42

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын гишүүд хувьчл�##�ын орлогоос өөрсдийгөө шагнадаг байсныг ч бас ш�##�гах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2023-11-19 18:26

Энэ гүлдийсэн нохдууд хэд наслан гэж хор найруулж шун�##�аа гүйцэлдүүлж ард түмэнд гай болж хохироож байдаг юм бол.Бусад хүмүүсийг тоодоггүй юмаа гэхэд ядахдаа үлдэх үр удмаа боддоггүй ноход юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button