Нийгэм мэдээ

Амиа алдсан цэргийн аав: Би гомдолтой, ажил явдал дуусгаад тултал явна

326 дугаар цэргийн ангид алба хааж байхдаа нас барсан цэргийн ар гэрийхэнд уг ангийн камерын бичлэгийг өнөөдөр үзүүлэхээр болсон. Энэ талаар талийгаачийн ар гэрээс мэдэгдэл хийлээ.

Хүүгээ алдсан аав "Ажил явдал дууссаны дараа сүүлийн 20 хоногийн бичлэгийг үзнэ. Гадны нөлөөтэй үгүйг би мэдэхгүй. Бидний зүгээс маш их гомдолтой. Ажил явдал дуусгаад явдаг газраар нь тултал явна. Би эрүүл хүүхдээ өгсөн, эрүүл хүүхдээ авах байсан. Миний хүүхэд даруухан ах эгч нараа хүндэлсэн толгой сайтай, хүнлэг хүүхэд байсан. Би анхныхаа мэдүүлгийг сая өглөө. Хэрэгтэй одоохондоо танилцаагүй байна.

-Хууль бус хэрэг үйлдэж байгаа хүмүүс камераас далд хяналтгүй газар хэрэг үйлдэнэ. Та камерын бичлэгт хэр итгэлтэй байна вэ?

-Ямар ч асуудалгүй, яг үнэнээрээ бол камерын бичлэг, задлан хоёрт итгэнэ.

-Коридорын бичлэг үзүүлж, нууцын гарын үсэг зуруулах гэж оролдсон гэсэн энэ тухайд...?

-Би нууцын бичигт гарын үсэг зураагүй, камерын бичлэг ч үзэхгүй. Бичлэгээ албан ёсоор бүрэн үзвэл гарын үсэг зурах хуультай, хуулийнхаа дагуу л явна. Өчигдөр нүд аманд нь өөрчлөлт гарсан уу үгүй юу гэдгийг хамгийн түрүүнд шалгасан.

Өмгөөлөгч "Шүүх рүү шилжихийн өмнө хавтаст хэрэгтэй танилцана. Өмгөөлөгчийн зүгээс сая есөн хүсэлт тавилаа. Есөн хүсэлттэй холбоотой энэ хавтаст хэрэгт бэхжүүлэх нэн шаардлагатай ажлуудыг хийх талаар хүсэлтүүд, ор хөнжлийн даавуу, хувцас эвхсэн байдал, өмсөж байсан хувцаснаас шинжилгээ авахтай холбоотой ажлуудыг хийх талаар Цагдаагийн байгууллагад хүсэлт тавилаа. Мөн хавтаст хэргийн нууцлалтай холбоотой хүсэлтийг тавьсан.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үед талийгаачийн аав бид хоёр хэргийн оролцогч болсон юм. Хэргийн оролцогч нар эрүүгийн хэргийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед хавтаст хэрэг нууцлалтай байх ёстой. Хэрэв хэргийн талаар мэдээлж эхэлвэл эрүүгийн харицулага хүлээнэ.

Сая бид хоёр камерын бичлэгийг үзэх үзлэгт оролцсон. Энэхүү үзлэг нь 20-иод хоногийн ажил учраас буяны ажлын дараагаас эхэлнэ.

-Шүүх шинжилгээний дүгнэлт задлан хийсний дараагаас хэд хоногийн дотор гардаг вэ?

-Шүүх шинжилгээний дүгнэлтийг 14 хоногийн дотор танилцуулагдах ёстой.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч ирвэл мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн өрнөх вэ?

-7560 дугаартай гомдол. Гомдлын хүрээнд шүүх эмнэлгийн дүгнэлт гарна. Өмгөөлөгчийн зүгээс холбогдох ажиллагаануудын талаар шалгаад дараа дараагийн үйл ажиллагаа хийгдэнэ.

-Хэрэв гадны нөлөөгүй гэсэн дүгнэлттэй гарвал, хэрэг хаагдах уу?

-Би одоогоор энэ талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй.

-Шүүхийн шийдвэр гараагүй байхад сайд гадны нөлөөгүй гэж удаа дараа мэдэгдэл хийсэн энэ тухайд?

-Сайдын мэдэгдэл буюу, шүүх шинжилгээний дүгнэлтийг урьдчилсан хэлсэн энэ тохиолдолд хохирогчийн ар гэрээс гомдол гаргана.

-Их сургуулийн дөрөвдүгээр курсэд суралцаж байхад хүчээр татсан гэсэн энэ тухайд?

-Одоогоор амь настай холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Дэс дараатайгаар холбогдох байгууллагуудад гомдол гаргана.

-Биеийн байдал хүнд байсан уу, хатгаа авч, ходоод өвдсөн гэх яриа байгаа энэ тухайд?

-Шинжээчийн дүгнэлтээр энэ бүх асуудлууд гарч ирнэ ээ. Цахим орчинд үнэн худлаа нь мэдэгдэхгүй маш их мэдээлэл цацагдаж байгаа. Тиймээс ард иргэдийг аливаа мэдээлэлд цензуртэй хандахыг хүсч байна. Үрээ алдсан ээжийн биеийн байдал одоогоор амаргүй байна.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-15 17:21

камерийн бичлэгийн одоо үзээд ямарч хэрэггүй. Тэр чинь хэзээнмй засагдаад зарим устгагдаад ямарч хэрэггүй болсон. Уг хамгийн түрүүнд цаглаад өгөөгүй байхад нь хүүгийнхээ нас барсныг мэдсэн даруйд л очоод үзэх ёстой байсан юм даа.

Зочин
Зочин
2023-11-16 20:46
Reply to  Зочин

Үзэх нь байтугай оруулахгүй байсан даа

сэрэгжээ
сэрэгжээ
2023-11-15 17:38

бид одоо цагдаа прокурор шүүхэд итгэхээ болиод 20 гаруй жил болсон олон удаагийн үйлдэл, гэмт хэрэг мөрдөн ш�##�гахаас эхлээд захи�##�гын дагуу явчихдаг, тэгээд прокрор,мөнгөө авсан бол ямарч өөрчлөлтгүй яваад өгнө. дараа нь шүүгч түрүүчийн хоёртойгоо хувааж авсан мөнгөнийхөө хэмжээнээс ш�##�тга�##�жхэргийг шийднэ. энэ асуудлыг олон жил яриад з�##�хсан.Элбэгдоржийн бүлэг анх маш нарийн зохион байгуул�##�ттай эхэлсэн Энэ бүлэгт хамгийн ноцтой хамтрагч бол М.Энхамг�##�ан прокъурор,За Х.Баттулга гайхамшигтай найруулсан Гэтэл одоо цэрэг үхдэг газар БХЯ болж хувиолаа.Доод туша�##�ын ахлагч офицеруудыг чанг�##�ж чаддаггүй бүгд нууцаар явагддаг айсан цэрэг юуч үнэн зөв мэдүүлгэ өгдөггүйд хамаг учир оршино

новшийн ниыгэм
новшийн ниыгэм
2023-11-15 18:37

хажууд нь бсан цэргүүдээс л гуйж үнэнийг хэлүүлмээр бна даа

Зочин
Зочин
2023-11-17 19:29

Ter dariud n vzvvleegvi bj odoo vzeed nemergvi shvvdee ali hedin tagnuulin gazar aydi injneervvd beldeed bhad yuuchgvi boloo dee

Холбоотой мэдээ

Back to top button