ИНЕГ-ын сургалтын зээлийн асуудлыг АТГ шалгасаар байна

Боловсролын сангийн зээлийн мэдээлэл олон нийтэд ил болж багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн ИНЕГ-ын үе үеийн дарга нар төрөөс жилд 1-2 тэрбумын төсөв гаргаж, хүүхдүүдээ гадаадын их дээд сургуулиудад сургасан тухай мэдээллийг бид гурван цувралаар хүргэсэн.
Тэгвэл тус байгууллагын сургалтын төлбөрийн асуудлыг АТГ-аас дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж байгаа юм.
Өнөөдөр АТГ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Энэ үеэр дээрх асуудлыг тодруулахад АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн "ИНЕГ-тай холбоотой асуудлыг шалгасан хэвээр. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байна" хэмээлээ.
Бидний цувралаар хүргэсэн эхний НЭРС 1: ИНЕГ-аас жилд 1-2 тэрбумыг шулж, хүүхдүүдээ сургасан дарга нар нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Хоёр дахь цуврал болох НЭРС 2: Эцэг эхийнхээ буянаар ИНЕГ-ын зардлаар сурсан ч, эх орондоо ажилладаггүй хүүхдүүд нийтлэлийг ЭНД дарж уншина уу

Гурав дахь цуврал болох НЭРС 3: ИНЕГ-ын зардлаар таван хүнийг сургасан ичиж улайдаггүй Т.Батжаргал нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.