НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Хүүхдийн эрх хамгааллын чиглэлийн кэйс хэлэлцүүлэг болно

2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр болох үйл явдлын тойм:

9.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө

9.00 цагт: IC tower 5 давхарт хурлын танхимд иргэний нийгмийн байгууллагууд Хүүхдийн эрх хамгааллын чиглэлийн кэйс хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт: Баянгол зочид буудлын хурлын танхимд Аялал жуулчлалын салбарыг дэмжих, хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл өгөх уулзалт болно.

11:30 цагт САИН намын дарга Б.Жагарыг Япон эзэнтэй ББСБ-ыг мөнгө хүүлэгч хэмээн хэлсэн гэж гурван шатны шүүхээс уучлалт гуйх, төлбөр төлөх шийдвэр гарсан талаар тайлбар мэдээлэл өгнө.

12:00 цагт “Бүх ард түмний их хурал”-ыг энэ сарын 29-нд зохион байгуулах, Үндэсний зөвлөлдөх хоёрдугаар чуулган, Бодлого тогтолцооны шинэтгэлийн талаар мэдээлэл хийнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-УИХ нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.

-Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ.

-Богд хааны ордон музейд “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.

-Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран "МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.

-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button