Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Васаби хэрэглэх нь өндөр настай хүмүүсийн ой санамжид тустай байж магадгүй

Японы уламжлалт амтлагч болох васаби өндөр настай хүмүүсийн ой санамж болон сэтгэн бодох чадварыг сайжруулахад тустай байж магадгүйг судалгаа харуулжээ.

Аравдугаар сарын 30-нд “Nutrients” нэртэй сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг Кинжиришү хүнсний үйлдвэр Тохокү их сургуультай хамтран явуулж хексарафан нэртэй ургамлын үндэст бага хэмжээтэй оршдог нэгдлийн ач холбогдлыг шинжилсэн байна.

Хексарафан нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг антиоксидант чанартай бодис. Энэхүү бодис 60-аас дээш насны эрүүл хүмүүсийн оюун санааны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй эсэхийг эрдэмтэд судалжээ. Судалгаанд 60-аас 80 насны 72 хүн оролцсон юм.

Тэднийг хоёр бүлэгт хувааж эхний бүлэгт 12 долоо хоногийн турш 0.8 миллиграмм хексарафан өгч, нөгөө бүлэгт ямар ч үйлдэлгүй бодис өгсөн байна. 0.8 миллиграм хексарафан нь 5 грамм васабинд агуулагдах хэмжээ юм.

Туршилтын дараах сэтгэн бодох чадварын шалгалт авсан аж. Хексарафан хэрэглэсэн бүлэг хэрэглээгүй бүлэгтэй харьцуулахад ой санамжийн хувьд мэдэгдэхүйц сайжирчээ. Энгийн тооцоолол хийх, богино яриа ойлгох тал дээр илт сайжирсан гэж эрдэмтэд бичсэн байна.

Судалгааг хамтран явуулсан Кинжиширү компани "Дэлхийн хүн ам хөгширч байгаа энэ үед бид васабигийн эрүүл мэндийн ашиг тусыг өндөр настнуудын амьдралын чанарыг нэмэгдүүлэхээр ашиглах зорилготой байна" гэжээ.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 21:40

Дундаж монгол иргэн васаби идэх ямар ч боломжгүй. Маш ховор, маш үнэтэй.

Зочин
Зочин
2023-12-01 15:51

Орц найрлага нь

Холбоотой мэдээ

Back to top button