ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн том мөсөн уул Өмнөд далайг чиглэн хөвж байна

Дэлхийн хамгийн том мөсөн уул 37 жилийн дараа Өмнөд далайн чигт хөвж эхэлжээ. 4000 шахам квадрат км талбайтай энэ мөсөн уул Нью-Йорк хотоос тав дахин том гэсэн үг юм.

Хиймэл дагуулын сүүлийн үеийн зургуудаар, нэг их наяд тонн орчим жинтэй энэ мөсөн уул салхи болон урсгалын хүчинд түрэгдэн Антарктидын хойгийн хойд үзүүрийг тойрон хурдтай хөвж эхэлжээ. Хуучин Зөвлөлтийн “Дружная-1” шинжилгээний станц байрладаг байсан А23а хэмээх энэ мөсөн уул Антарктидаас тасран хөвж байгаад 1986 онд хайргаджээ. Харин одоо хөдөлгөөнд орсон шалтгааны тухайд, Британий мөстлөг судлаач Оливер Марш “цагийн эрхээр хайлж хөнгөрснөөс урсгалд түрэгдэж хөвөх боломжтой болсон байх” гэж ярьжээ.

Гэхдээ энэ мөсөн уул Өмнөд Георгийн арал орчимд дахин гацах нөхцөлд туйлын амьтдын үржил, амьдрах орчинд аюул тарьж мэднэ гэж шинжээчид болгоомжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-30 14:53

Reuters-ийн мэдээг орчуулж орууллаа гээд эх сурв�##�ж энэ тэрээ бичиж байх хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button