Гадаад мэдээДЭЛХИЙ

The Diplomat: Ашигт малтмал, худалдаа, гуравдагч хөршөөр дамжсан Монголын мандалт

“The Diplomat” сайт дээр Монгол Улс хэрхэн гуравдагч хөршийн бодлого явуулж бусад орнуудтай харилцаагаа бэхжүүлэхээр ажиллаж байгаа, энэ нь цаашлаад Энэтхэг-Номхон далайн бүсэд ямар ач холбогдолтой талаар бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Олон улсын Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хандуулах анхаарал нэмэгдэх болсон. Монгол Улсын хувьд дэлхийн орнуудын анхааралд өртөхгүй явсаар ирсэн ч энэ нь тун удахгүй өөрчлөгдөж магадгүй байна.

 Сүүлийн саруудад Монгол Улс олон улсад нэр хүндээ өсгөх, Ази болон бусад орнуудтай харилцаагаа тэлэх арга хэмжээ авч буй. Зарим хүмүүс үүнийг гуравдагч хөршийн бодлого гэж нэрлэдэг.

Монгол Улс нь АНУ-ын өрсөлдөгч гэгддэг хүчирхэг хоёр гүрэн болох ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Өнгөрсөн зуунд Монгол улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа тогтоохыг зорьж ирсэн. Хүйтэн дайны үед Монгол аюулгүй байдлаа хангахын тулд Москватай холбоотон болсон юм.

Өнөөдөр Монгол Улсад цар хүрээгээ тэлж, хүчирхэг хөршүүдээсээ гадуур харилцаа тогтоох боломж бий. Бусад орнуудтай шинэ харилцаа амжилттай үүсгэж буйн нэг арга нь ашигт малтмал.

Наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Жозе В.Фернандес Улаанбаатарт айлчилж “Эрдэс баялгийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал уул уурхайн салбарыг хөгжүүлэх туршлагыг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт газрын ховор металлын нийлүүлэлтийн аюулгүй, уян хатан сүлжээг хамтран хөгжүүлэхээр тохиролцсон.

Мөн Монгол, Франц хоёр уран олборлох 1.6 тэрбум евро буюу 1.7 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.Францын “Орано” компани Монголын баруун өмнөд хэсэгт орших Зөөвч-Овоогийн уурхайд үйл ажиллагаа явуулна.

Францын засгийн газар энэ төсөл ирээдүйд дэлхийн уран олборлолтын 4 хувийг бүрдүүлнэ гэж тооцоолж буй. Мөн хоёр улс литийн орд хайх тал дээр хамтран ажиллах болсон.

Монгол ашигт малтмалаас гадна соёл урлаг ашиглан Францтай харилцаагаа бэхжүүлжээ. Аравдугаар сарын 13-ны өдөр Морин хуурын Филармонийн чуулга Версалийн ордонд “Үзэсгэлэнт Монгол” тоглолтоо хийсэн байна. Мөн хоёр улс “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” нэртэй үзэсгэлэнг ивээн тэтгэжээ.

Францаас гадна өөр Европын оронтой харилцаагаа сайжруулсан нь Герман. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Рудольф Кулиц, Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Идо Вебер нартай уулзаж, аялал жуулчлал, байгаль орчны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэн байна.

Монгол, Герман хоёр нь өмнө нь “Green Climate Fund”, “Global Environmental Facility” болно “Adaptation Fund”-ийн шугамаар хамтран ажиллаж байсан. Мөн хоёр улсын албаны хүмүүс бие даасан уулзалт хийж шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тохиролцоонд хүрчээ.

Дээрээс нь Монгол Улс Энэтхэг-Номхон далайн бүсийн орон болох БНСУ-тай харилцаагаа илүү ойртуулсан байна. Эдийн засгийн харилцааны хувьд Өмнөд Солонгос болон Монгол харилцан ашигтай үйл ажиллагааг үргэлжлүүлэх болсон.

Мөн БНСУ-ын Аж үйлдвэрийн яам харилцан ашигтай газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ.

Хоёр орны харилцаанд Батлан хамгаалахын хамтын ажиллагаа ч гэсэн ордог. Өнгөрсөн аравдугаар сард Монгол, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар Сөүлд уулзаж Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллах тухай хэлэлцсэн юм. Мөн хоёр улс батлан хамгаалах, зэвсгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.

Үүнээс гадна Монгол Улсын цөмийн эмчилгээний чадавхыг сайжруулахын тулд Монгол Улс, БНСУ болон Олон улсын атомын энергийн агентлаг гурван талын хамтын ажиллагаа эхлүүлжээ.

Зургаадугаар сард Монгол Улс, Өмнөд Солонгос, АНУ хамгийн анхны гурван талт дээд хэмжээний уулзалтаа хийсэн. Тус уулзалтаар гурвалсан уулзалтыг ээлжийн зарчмаар явуулах шийдэлд хүрсэн байна.

Гэх мэт байдлаар Монгол гуравдагч хөршийн бодлого явуулж байгаа ч БНХАУ нь үнэлж баршгүй холбоотон хэвээр байгаа юм. Эдийн засгийн хувьд БНХАУ бол Монголын хамгийн том түнш.

“Jamestown Foundation”-ий сая гаргасан тайлангаас харвал Хятадын 7543 гаруй аж ахуйн нэгж Монголд бүртгэлтэй байдаг аж. Аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзаж “Бүс ба Зам” санаачилга, “Талын Зам” хөгжлийн стратегийн талаар хэлэлцсэн.

Өнгөрсөн жил Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын дараахан хоёр тал Хятад Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 17 дугаар хурлыг хийсэн юм. Тус хурлаар БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэнтао, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар Замын-Үүдийн Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс дэх эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Түүнчлэн аравдугаар сард болсон “Бүс ба Зам”санаачилгын чуулганаар  ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван талт уулзалт хийж, гурван улсын удирдагчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэлтийг дэмжсэн юм.

Монгол болон БНХАУ цэргийн тал дээр хамтарч ажилладаг. Арван нэгдүгээр сарын 10-ны өдөр хоёр орны зэвсэг хүчин Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд хамтарсан сургуулилт хийсэн байна.

Есдүгээр сард ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт хийсэн. Эцэст нь Хятад Монголыг ШХАБ-д элсүүлэхээр шахалт үзүүлж байгаа.

Монголын тэргүүн зорилго бол хүйтэн дайны үед орсон нөхцөл байдалд дахин орохгүй байх юм. Гуравдагч хөршийн бодлогыг идэвхтэй явуулж байгаа нь Монгол Улсад газарзүйн байршлаас болж үүссэн түүхэн хязгаарлалтыг давж гарах чиглэлд ажиллаж байгааг харуулж буй.

Ашигт малтмалаар эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, соёлын харилцаа үүсгэн, Европ болон Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлснээр Монгол Улсн Энэтхэг-Номхон далайн бүсийн геополитикт өсөж буй тоглогчоор гарч ирж байна.

АНУ-ын хувьд Монголыг эдийн засаг, улс төр, соёл урлагийн тал дээр үзүүлж буй дэмжлэгээ гүнзгийрүүлэн, илүү идэвхтэй оролцохыг эрэлхийлэх хэрэгтэй. “USAID” болон Монголын стратегийн хүрээний ажил нь энэ дэмжлэгийн нэг гайхалтай жишээ.

Энэ санаачилга нь таван жилийн (2023-2028) хугацаатай. Санаачилга Монгол Улсыг эдийн засаг, ардчилсан хөгжил дэвшлийн хувьд хөршүүдээсээ хамаарал багатай болгож, Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлж буй аюулыг арилгах боломж олгоно.

Хамгийн гол зорилго бол Монгол Улс бие даасан, сайн засаглалтай Энэтхэг-Номхон далайн бүсийн түнш болох билээ. Энэ зорилго эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах зэрэг Энэтхэг-Номхон далайн алсын харааг дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: The Diplomat

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
балт
балт

Түй май өгөр анус.
Монгол та нараар дутахгүй. дахиад бас нэг укриан бии болгох гэж бнуу. зайлаа. өгөр цөөвөр сатан чөтгөрүүдээ.

Зочин
Зочин

Хоёр хөршөөсөө эхлээд хараат биш болж байж далдагнах хэрэгтэй крантаа хаавал хөлдүүс болж сүйрэхээ мэдэхгүй юун Пранц

Холбоотой мэдээ

Back to top button