Б.Жавхлан: ₮13.3 их наядын бондыг төлснөөр дефольтын эрсдэлээс бүрэн сэргийллээ

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нэр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан,
“Сүүлийн 3-4 жилд буюу Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед өрийн ямар менежмент хийснийг тайлбарлая.
ЗГ-ын өр бол тухайн улсын өрийн суурь нөхцөл, мөс зүсэгч болдог. Гадаад ЗГ-ын өр хэчнээн чанартай байна, бусад өр тийм байна. ЗГ-ын зээллэг үнэтэй болбол хувийн секторуудынх мөн тийм болдог.
Мөн дотроо хоёр хэсэг болно. 1990 оноос хойш томоохон зээлдэгч, хандивлагчдын гишүүн улс болсон. 1990-2012 он хүртэл эдгээр донор байгууллага, улсуудаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. 326 төсөл хөтөлбөрийг 1991 оноос хойш ийм замаар хэрэгжүүлж. Энэ нэн таатай зээллэгүүд байдаг.
Харин 2012 онд анх “Чингис” бонд гаргаснаар, “Монгол Улсын Засгийн газар” гэсэн кодтой шинэ өрийн түүх эхэлсэн байдаг. АН-ын, МАН-ын ЗГ-ын бонд гэж байдаггүй. Монгол Улсын л гэсэн код бий. Өнгөрсөн хугацаанд 12 бонд гаржээ.
3-10 хувийн хүүтэй. Хугацаа 3-10 жил. Өндөр хүүтэй, богино хугацаатай ийм зээллэгүүд гэсэн үг. Төлбөрийн хугацаа ирмэгц хуваарь дээр нэг дор бөөн төлбөр гарч ирдэг онцлогтой. Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөрүүд маань ЗГ-т дефольт үүсгэх гол эрсдэл болж явдаг. Хамгийн улаан гэрэл асдаг хэсэг бол бондын өр төлбөр юм.
2012-2016 он хүртэл нийт таван бонд гаргасан, нийт 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн.
2017 оноос хойш эхний төлөлтийн хуваариуд тулгамдсан. Ингээд өрийн зохицуулалт хийх зорилготой бондууд гаргаж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид өдөр бүр энэ бондын өгөөжийг харж суудаг. Үүгээр Монгол Улс гадаад зах зээл дээр хэр нэр хүндтэй, хариуцлагатай байна гэдэг нь илэрхийлэгддэг.
Нэг жилийн өмнө бид маш хүнд байдалд байсан. Гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар дээр ирж буусан. Дефольт болох том эрсдэлийн өмнө ирсэн байсан. Өнөөдөр бид бүрэн дефольтоос гарлаа. Үүний үр дүнд АНУ-ын төв банкны хүү 5.5 байхад, Засгийн газрын бондын өгөөж 8 гаруй байна. Өөрөөр хэлбэл хамгийн эрсдэл багатай гэж үнэлэгдэх үе дээрээ ирлээ.
13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төллөө. 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм” гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаднаас зээл аваад дарга сайд нар хувааж идчихээд түүнийгээ татвар төлөгчдын мөнгө, байгалийн баялагаараа төлчихөөд гавьяа байгуулсан мэт мэдээлэл хийгээд ичидэггүй хар новшнууд юм даа. Үхэж далд ороосой.
ТТЦС-аа 450 МВт бүрэн хүчин чадлаар барь улс орондоо буян болно шүү, амжилт
Ил сайхан юм яриад далдуур нүүрс хулгайлаад л