"Нэг жуулчинд нэг ямаа" хөтөлбөрийг Архангайгаас эхлүүлнэ

БОАЖЯ-наас "Нэг хонь-Нэг жуулчин" хөтөлбөрийг санаачилж, Булган аймагт хэрэгжүүлж БНСУ-тай хамтран ажиллахаар болсон билээ. Тэгвэл энэ онд "Нэг жуулчинд нэг ямаа" хөтөлбөрийг Архангай аймгаас эхлүүлэхээр болжээ.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, малчин, нутгийн иргэдийг тогтмол орлогожуулах зорилготой "Нэг жуулчинд нэг ямаа" хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан болон "Өвлийн аялал жуулчлалыг дэмжих" тогтоолын хүрээнд санаачлан, хэрэгжүүлнэ.
Мөн шинэ оны босгон дээр Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг олон улсад зарласан. Mongolia нэршил дотор Go утга орсон нь энэхүү брэндийн томоохон давуу тал бөгөөд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж буй.
GoMongolia үндэсний брэнд нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлж, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болох бөгөөд дээрх хөтөлбөрүүд уг агуулгын нэгэн хэсэг юм.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг жуулчинд нэг машин гэсэн аяныг Улаанбаатараас эхлүүлбэл жилд олон арван сая жуулчдыг авчирмаар байна. Дэмжээрэй.
Neg juulchind neg uher neg Mori neg temee neg muur neg nohoi geed l yavj ugnu duu
Нэг хужаа эрэгтэй жуулчин нэг монгол орк хүүхэн хөтөлбөр эхэллээ