Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хятад эрэгтэй марафоны турш тамхи татсан тул тэмцээнд оролцохыг 2 жил хоригложээ

52 настай Хятад эрэгтэй марафоны турш тамхи татсан тул тэмцээнд оролцох эрхийг нь  2 жилээр хассан байна. Чен нэртэй тэрбээр энэ сарын долооны өдөр болсон “C&D Xiamen Marathon 2024” тэмцээнд оролцож нэг цаг 33 минутын дотор дуусгажээ.

Гэхдээ тэр гүйлтийн туршид тасралтгүй тамхи татсан байна. Ийм учраас тус марафоны зохион байгуулагчид түүнийг “Xiamen Marathon”-д оролцохыг хоёр жилээр хориглож, Хятадын хөнгөн атлетикийн холбоонд мэдэгдсэн аж.

“Canadian Running” сэтгүүлд мэдээлснээр тэр Хятадад “Авга ах Чен” болон “Тамхичин Ах” нэрээрээ алдаршжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэр 2022 онд болсон өөр нэгэн марафоны туршид ч гэсэн тамхи татсан байна.

Тэрбээр 2022 оны арван нэгдүгээр сард Жэжян мужийн Жиандэ хотод болсон “Xin’anjiang” марафонд оролцохдоо тамхи татсан аж. Чен тус уралдаанд 1,500 хүнээс 574-т орсон юм.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-01-29 18:09

ТАМХИНЫ ДОНТОН Л БАЙНАШТ ТЭНЭГ ХУЖАА ОДОО ЧӨЛӨӨТЭЙ ТАМХИА ТАТМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button