НИЙГЭМНийгэм мэдээ

Манай сурвалжилгын мөрөөр: 7895 хүн хандив өргөж, 4 өнчин хүүхдэд ₮105 сая цуглалаа

Хоёр охин нь нас барж 4 зээтэйгээ үлдсэн Ц.Оюунцэцэгийн амьдралыг "Эгүүр” агентлаг сурвалжлан, уг айлд туслах аяныг өрнүүлсэн.

Түүний хоёр охин нь том нь 33 насандаа, бага нь 36 насандаа 2019, 2023 онд өөд болсон. Ц.Оюунцэцэг өдгөө хоёр охиноосоо үлдсэн дөрвөн өнчин зээтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд дан бүрээстэй таван ханат гэрээ айлын хашаанд барьчихсан амьдарч байна. Өөрөө цус харваад хэвтэрт орчихсон, 9, 12, 15 настай гурван зээ нь арваад км явж сургуульд хүрдэг, 6 настай охиноо зөөх боломжгүй учир энэ жил сургуульд өгч чадаагүй гээд өнчирч үлдсэн тэдэнд асуудал их байсан.

Манай сурвалжилгын мөрөөр эхлүүлсэн хандивын аянд 2024 оны 2 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд 7895 хүн мөнгөн хандив өгч 105 сая төгрөг цуглараад байна. Цугларсан хандивын дийлэнх нь 5-20 мянган төгрөгийн гүйлгээ байна. Түүнчлэн иргэд Ц.Оюунцэцэгийн гэрийг зорин очиж, нүүрс түлээ, мах гурил, будаагаар тусалсан юм. Өөрөө найман хүүхэдтэй өрх толгойлсон ээж 10 кг мах өгч, тэтгэврийн настан түлээ хүргэж, баруун болон говийн аймгаас мах явуулья хэмээн ярьж монголчууд нэгнийхээ зовлонг ойлгодог, өр зөөлөн ард түмэн гэдгээ харууллаа.

Монголын ард түмний өгөөмөр сэтгэл, халамжийн халуун гараар бүрдсэн уг хандивыг дөрвөн өнчин хүүхэд, хэвтрийн настанд дулаан, тохь тухтай орон байр болгож өгөх зорилгоор ажиллаж байгаа билээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй агуулгыг доорх линкээр уншина уу.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-05 09:19

Aawuud n yachihsan bdag bnaa.

zochin
zochin
2024-02-05 10:08

Aabuud n odoo garch irj od bolno???.Mungu kharaad.ediin shunaln asaj ekhelne?????? tedniig bitgii oortuul??????? Khuliakh garuud bagaa????????

Холбоотой мэдээ

Back to top button